түрэмгий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ааглуу, дээрэнгүй
- 2.Харгис хэрцгий
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрaggressive
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | түрэмгий |
|---|---|
| Харьяалахын тийн | түрэмгийн |
| Заахын тийн | түрэмгийг |
| Өгөх орших тийн | түрэмгийд |
| Гарахын тийн | түрэмгийгээс |
| Үйлдэхийн тийн | түрэмгийгээр |
| Хамтрахын тийн | түрэмгийтэй |
| Чиглэхийн тийн | түрэмгий рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
түрэмгий бодлого — дээрэнгүй бодлого
түрэмгий бүлэг — цэрэг. - халдан дайрах бүлэг, дайран довтлох бүлэг
түрэмгий улс — хүч чадлаараа дээрэнгүйлсэн улс
түрэмгий хүн — дээрэнгүй зантай хүн, ааглуу хүн
түрэмгий зан — дээрэнгүй зан, ааглуу зан
түрэмгий зантай — дээрэнгүй зантай
түрэмгий дайн — харгис дайн
түрэмгий дайсан — харгис дээрэнгүй, хүчээр эзэрхийлсэн дайсан
Хэлц үг
Төв сэтгэл мөнх
Түрэмгий зусар хэврэг
Төв шударга мөнх
Хоршоо үг
балмад түрэмгий — ёс зүй мэддэггүй танхай дээрэнгүй, дээрэлхүү
догшин түрэмгий — ууртай догшин, балмад хэрцгий
эзэрхэг түрэмгий — эзлэн түрэх зантай, харгис дээрэнгүй
харгис түрэмгий — догшин хэрцгий, хүч түрсэн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.