түрэмгийлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Түрэмгий зан гаргах, дарлах, дээрэнгүйлэх
- 2.Бусдын нутаг дэвсгэр, эрх чөлөөнд зүй бусаар хүч түрэн халдах
- 3.Хүч түрэн орж ирэх.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | түрэмгийлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | түрэмгийлнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | түрэмгийллээ |
| Өнгөрсөн цаг (-в) | түрэмгийлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | түрэмгийлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | түрэмгийлсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | түрэмгийлдэг |
| Холбох нөхцөл (-ж) | түрэмгийлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | түрэмгийлээд |
| Болзох нөхцөл (-вал) | түрэмгийлбэл |
| Хүсэх (-маар) | түрэмгийлмээр |
| Захирах (-аарай) | түрэмгийлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | түрэмгийлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гадны хүнийг түрэмгийлэн дээрэлхэх — гадны хүнийг хүч хэрэглэн дарлах
түрэмгийлэн эзлэх — хүч түрэн эзлэх
түрэмгийлэн эзэрхэх — хүч түрэн эзэгнэн суух
түрэмгийлэн халдагч — хүч түрэн халдагч
довтлон түрэмгийлэх — довтлон дайрах
халдан түрэмгийлэх — хүч түрэн дайрах
эзэрхэн түрэмгийлэх бодлого — халдан эзлэх бодлого
Хоршоо үг
түрэх түрэмгийлэх — зүй бусаар хүч хэрэглэн халдах, дайрах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.