төсөл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ажил хэргийг хэрхэн гүйцэтгэх тухай урьдчилан тооцоолж, төлөвлөсөн төлөвлөгөө
- 2.санал болгож буй зүйл (төлөвлөгөө, таамаглал гэх мэт)
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | төсөл |
|---|---|
| Харьяалахын тийн | төслийн |
| Заахын тийн | төслийг |
| Өгөх орших тийн | төсөлд |
| Гарахын тийн | төслөөс |
| Үйлдэхийн тийн | төслөөр |
| Хамтрахын тийн | төсөлтэй |
| Чиглэхийн тийн | төсөл лүү |
| Олон тоо | төслүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
төсөл зохиох — ямар нэг зүйл хийхээр урьдчилан тооцоолж төлөвлөх
төсөл шалгаруулах — төслийг хооронд нь харьцуулан үзэж сонгон шалгаруулах
төслийн санхүүжилт — үйлдвэр, аж ахуйн тодорхой нэг байгууллагыг санхүүжүүлэхэд зориулсан урт болон дунд хугцааны зээл
төслийн үр дүн — төслөөс гарах үр дагавар
төслийн менежер — хийхээр төлөвлөсөн ажлыг зохион байгуулах, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгүүлэхээр доод албан тушаалын хүмүүст үүрэг болгох зэрэг ажил хийдэг төсөлд голлон оролцох хүн
төслийн удирдагч — төлөвлөгөөт ажлыг зохион байгуулах, тухайн төсөл дээр ажиллах хамт олныг удирдах, үүрэг даалгавар өгөх, түүний биелэлтэд хяналт тавих зэрэг ажил гүйцэтгэдэг удирдах ажилтан
төсөл гүйцэтгэгч — төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтаар шалгарсан байгууллага, аж ахуйн нэгж
төсөл захиалагч — тухайн төслийг санхүүжүүлэгч иргэн, хуулийн этгээд
төсөл хэрэгжүүлэгч — тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээд
Хоршоо үг
төсөл төлөвлөгөө — тухайн ажил хэргийг гүйцэтгэхээр урьдчилан төлөвлөсөн зүйл
Товчилсон үг
ТХН — Төсөл Хэрэгжүүлэх Нэгж
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.