угалз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанБие чийрэг, эвэр том, аргаль хонины эр нь
- 1.Гоёмсог чимэг болгон хэрэглэх, эргэлдсэн дугуй хэлбэртэй хээ
- 2.Хамрын дугуйрсан хэсэг
- 1.Говь цөлд тохиолддог, хүчтэй элсэн хуй
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | угалз |
|---|---|
| Харьяалахын тийн | угалзын |
| Заахын тийн | угалзыг |
| Өгөх орших тийн | угалзад |
| Гарахын тийн | угалзаас |
| Үйлдэхийн тийн | угалзаар |
| Хамтрахын тийн | угалзтай |
| Чиглэхийн тийн | угалз руу |
| Олон тоо | угалзууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
угалз тавих — эргэлдсэн дугуй хээ гаргаж зурах, будах, оёх
угалз хатгах — гоёмсог дугуй хээ гарган оёх
угалзтай гутал — эргэлдсэн дугуй хээтэй гутал
угалзан хээ — эргэлдсэн дугуй хэлбэртэй хээ
бадар угалз — бадар цэцэгтэй төстэй нэгэн зүйл дугуй хээ
хажмал угалз — юмны зах этгээдийг барьж хийсэн нэгэн зүйл эргэлдсэн дугуй хээ
хүрээ угалз — юмны гадуур хөвөөгөөр хүрээлэн зурсан оёсон угалз
хээ угалз хорш
угалзан туурай — урга. - нарийн урт улаан хүрэн үндэстэй, дөрвөн ирмэг бүхий шулуун хүрэн иштэй, том хөрөөн шүд хэлбэртэй дугираг навчтай, улаан ягаан цэцэгтэй олон наст өвслөг ургамал, үндэс нь эмэнд орно, үрээс нь тос гарган авна
угалз босох — говь цөлд салхины хүчээр элсэн хуй дээш эрчлэн босох
угалзан хуй — говьд болох эргэлдсэн улаан, хүчтэй шороон шуурга
Хэлц үг
Муу санаа биед харш
Угалз эвэр ухархайд харш
Угалз оёход өнгийн утас хэрэгтэй
Ухаан зарахад элдвийн арвис хэрэгтэй
Угалз оёход улаан ногоон ус хэрэгтэй
Уран эрдмийг сурахад оюун ухаан хэрэгтэй
Зүйр цэцэн үг
Угалзандаа ч бий
Урлаачдаа ч бий
Хоршоо үг
аргаль угалз — уулын зэрлэг хонин гөрөөс
өлзий угалз — ханан болон эргэлдсэн дугуй хэлбэртэй хээ
угалз хуар — хээ угалзан чимэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.