угсаатан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нутаг дэвсгэр, эрхлэх аж ахуй, хэл, соёлын нийтлэг чанартай, гарал угсаагаар нэгэн овгоос улбаатай ард түмний нэгдэл
- 2.хуучирсанХаад ноёд, язгууртан.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | угсаатан |
|---|---|
| Харьяалахын тийн | угсаатны |
| Заахын тийн | угсаатныг |
| Өгөх орших тийн | угсаатанд |
| Гарахын тийн | угсаатнаас |
| Үйлдэхийн тийн | угсаатнаар |
| Хамтрахын тийн | угсаатантай |
| Чиглэхийн тийн | угсаатан руу |
| Олон тоо | угсаатнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
угсаатны бүлэг — аль нэгэн угсаатны доторх ардын уламжлалт эдийн болон оюуны соёлоо хадгалан буй хүмүүс, дөрвөд, буриад, хотон гэх мэт
угсаатны гарваль — тухайн ард түмний гарал удмыг түүний угсаа, хэл болон хүн судлалын хэв шинжийн бүрэлдэн тогтсон онцлогтой холбон судлах ухаан
угсаатны зүй — ш.у. - дэлхийн ард түмний овог, аймаг, ястан, үндэстэн бүрийн гарваль, утга соёлыг цогцолбор аргаар судалдаг ухаан
угсаатны зүйн хэл шинжлэл — хэл болон угсаатны зүйн хүчин зүйлийн харилцаа холбоог судалдаг хэл шинжлэлийн салбар
угсаатны зүйч — угсаатны зүйг судлах хүн
угсаатны нийтлэг — хүний нийгмийн түүхийн хөгжлийн үйл явцад бүрэлдэн үүсэж тогтсон хүмүүсийн тогтвортой нэгдэл. Энэ нь аймаг ястан, үндэстний хэлбэрээр илэрдэг
угсаатны соёл — нэг угсаатны бусад угсаатан, ястнаас ялгагдах соёлын өвөрмөц онцлог
угсаатны түүх — тухайн угсаатны үүсэн бүрэлдэхээс эхлэн эдүгээ хүртэл үргэлжилсэн түүхийг угсаатны зүйн талаас судлах
монгол угсаатан — монгол гаралтай хүмүүс, монгол цустай хүмүүс
Хоршоо үг
үндэстэн угсаатан — гарал үүсэл, хэл соёл нэг хүмүүс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.