уралдах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хурд хүчээ сорих, хир хурдлахыг турших
- 2.Ажил үйлсээрээ бие биенээсээ урьтахаар хүч ухаанаа сорих;
- 3.шилжсэн утгаАм булаалдах, өрсөх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | уралдах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | уралдана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | уралдлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | уралдав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | уралджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | уралдсан |
| Хэвшсэн нэр (-даг) | уралддаг |
| Холбох нөхцөл (-ж) | уралдаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | уралдаад |
| Болзох нөхцөл (-вал) | уралдвал |
| Хүсэх (-маар) | уралдмаар |
| Захирах (-аарай) | уралдаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | уралдахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морь уралдах — морьдын хурдыг сорих
уралдан тэмцэх — хүч чадлаа сорих, хурд хүчээ сорих
хонхтой уралдах — хонх дуугарахаас өмнө урьтах
уралдан ярих — нэг нэгнээсээ өрсөж ярих
Хэлц үг
нартай уралдах — эрт босох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.