ургаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ургаж байгаа юм
- 2.Угаас ургасан юм, угаасаа байсан юм
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ургаа |
|---|---|
| Харьяалахын тийн | ургаагийн |
| Заахын тийн | ургааг |
| Өгөх орших тийн | ургаад |
| Гарахын тийн | ургаагаас |
| Үйлдэхийн тийн | ургаагаар |
| Хамтрахын тийн | ургаатай |
| Чиглэхийн тийн | ургаа руу |
| Олон тоо | ургаагууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ургаа мод — ургаж байгаа мод
ургаа чулуу — угаасаа байсан чулуу
тариаг ургаагаар нь худалдах — тариаг ургаж байгаагаар нь худалдах
Хэлц үг
ургаа хад шиг — урагшлах, дэвших зүйлд саад болох
ургаа хад/чулуу — удаан, хашин хойрго
Тайжийнх ингэж мунгинаж байгааг хараад Итгэлийн бах нь ханаж ууртай боловч урагшгүй тайжид “Хожуул, хүн хар гөрөөс, ургаа чулуу” гэж элдвийн хоч өгнө (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
Манай хүн чинь нухацтай ч гэж жигтэйхэн. Ургаа хад л гэсэн үг.
Залгаа юм биш
Ургаа юм шүү
Ой тойрохоос
Ургаа тойрдоггүй
Олон хүний дотор мэргэн хүн байдаг
Ургаа хадны дотор алт мөнгө байдаг
Өндөр уул чулуугаараа
Ургаа мод үндсээрээ
Унасан дархи
Ургаа мод болдоггүй
Ураг урагтаа хүнд
Ургаа мод газартаа хүнд
Ургаа зандан модыг
Зорон байж мэддэг
Үнэнч сайн сэтгэлийг
Тэвчин байж мэддэг
Ургаа зандан шиг шулуун
Угаасан сонгино шиг цэвэрхэн
Ургаа мод үндэстэй
Учир явдал шалтгаантай
Ургаа хаавал уруудна
Уураа хаавал өөдөлнө
Хадмаа хаавал доройтно
Ханиа хаавал хаягдана
Усаа голоод муу гэвэл юугаа уух вэ
Ургаа голоод муу гэвэл хэнийгээ түших вэ
Усаа голсон мал турах (муудах)
Ургаа голсон хүн доройтох (үгүйрэх)
Ууланд урхирсан барсын дуугаар
Ургаа модон дахь сармагчин унаж үхнэ
Ухаан орж
Ургаа таних
Зүйр цэцэн үг
Ураг таа хүнд
Ургаа чулуу газартаа хүнд
Ургаа зандан шиг шулуухан
Угаасан сонгино шиг цэвэрхэн
Ургаа зандан модыг зорон байж мэднэ
Үнэн сайн сэтгэлийг ханилан байж мэднэ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.