ургамал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ургадаг юм; их төлөв хөдөлгөөнгүй бөгөөд газрын хөрс, агаарын амьгүй бодосын тэжээл авдаг, бие махбодын нийт нэр
- 2.хөдөлгөөний хүч дутмаг амьд организм
Англи утга
- нэр үгplant (organism capable of photosynthesis)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ургамал |
|---|---|
| Харьяалахын тийн | ургамлын |
| Заахын тийн | ургамлыг |
| Өгөх орших тийн | ургамалд |
| Гарахын тийн | ургамлаас |
| Үйлдэхийн тийн | ургамлаар |
| Хамтрахын тийн | ургамалтай |
| Чиглэхийн тийн | ургамал луу |
| Олон тоо | ургамлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нэг наст ургамал — нэг жил амьдардаг ургамал
олон наст ургамал — олон жил амьдрах ургамал
уулын ургамал — ууланд ургах ургамал
үр тарианы ургамал — төрөл бүрийн тариа
эмийн ургамал — эмнэлэгт хэрэглэдэг өвс ногоо
мөлхөө ургамал — иш, навч ямар нэгэн зүйлийг налан дагаж ургадаг ургамал
ургамлаас гарах ууршилт — ургамлын ургалтыг тэтгэж, түүний дотор оршиж буй ус ургамлын навчин дахь бяцхан амсраар агаарт дэгдэх үзэгдэл
Хэлц үг
Оройн нарнаар нутаг үзвэл
Ургамал өндөр харагддаг
Оочны сахлыг хусаж хаявал
Амны хишиг барагддаг
Ургамал хэдий нарийн боловч нахиагаа даадаг
Учир хэдий нарийн боловч утгаа даадаг
Ус хүчтэй
Ургамал чулуу хөдөлгөх
Ураг хүчтэй
Элэг зүрх хөдөлгөх
Зүйр цэцэн үг
Ургамал модны нахигар нь жимстэй байхын тэмдэг
Унал атны номхон нь хурдан байхын тэмдэг
Хоршоо үг
ургамал мод — газраас ургах бүхий л ургамал
ургамал ногоо — а.өвс, газрын гарц; б.тариалсан олон зүйл ургамал
өвс ургамал — ургаж байгаа ургамал ногоо
Товчилсон үг
УГТХ — Ургамал, Газар Тариалангийн Хүрээлэн
УГТЭШХ — Ургамал, Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
УТЭШХ — Ургамал Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
УХС — Ургамал Хамгаалалтын Станц
УХХ — Ургамал Хамгааллын Хүрээлэн
УХЭШХ — Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
Үгийн гарал
ургах (urgax, “to grow”) + -мал (-mal) Compare typologically Russian расте́ние (rasténije) (< расти́ (rastí)).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.