Үндсэн хэсэг рүү шилжих

ухаан

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠤᠬᠠᠭᠠᠨ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Хүний дээд хэмжээгээр хийсвэрлэн сэтгэх чадвар
  2. 2.
    Арга, хүний тархины сэтгэх явц
  3. 3.
    Мэдрэл
  4. 4.
    Судлал, сургаал, шинжлэл, онол
  5. 5.
    Учир, шалтгаан
  6. 6.
    ямар нэг бодол болон мэдрэмжийг төрүүлдэг зүйл

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгmind, intellect, wits, consciousness, wisdom, knowledge, meaning, idea

Тийн ялгал

Нэрлэхийн тийнухаан
Харьяалахын тийнухааны
Заахын тийнухааныг
Өгөх орших тийнухаанд
Гарахын тийнухаанаас
Үйлдэхийн тийнухаанаар
Хамтрахын тийнухаантай
Чиглэхийн тийнухаан руу
Олон тооухаанууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ухаан ихтэй — тархины хийсвэрлэн сэтгэх чадвар сайтай, бодлого сайтай, юмны эв дүй, учир зүйг олохдоо сайн

  • ухаан гаргах — а.тархины хийсвэрлэн бодох чадвараа дайчлах; б.нарийн арга олох, мэргэн санаа гаргах; в.заль мэх гаргах

  • ухаан заах — а.арга сүвэгчлэх; б.оюун бодлоор давуу болохоо үзүүлэх; в.яаж хийх аргыг нь зааж өгөх

  • ухаан зарах — арга зам эрэлхийлэх

  • ухаан сийлэх — хүнд байдлаас гарах, ямар нэг үүрэг даалгаврыг биелүүлэх, чухал хэрэг явдлыг гүйцэлдүүлэхийн тулд нарийн арга ухаан бодож олох

  • ухаан сум — юмыг үлгэрлэх, жиших зэргээр зөв зүйг бодолхийлж олох бодлого

  • ухаан сэлбэх — арга зам зааж өгөх

  • ухаан хэрэглэх — заль мэх гаргах

  • ухааныг нь олох — үг яриа, хэрэг үзэгдлийн цаадах учир шалтгаан, санаа зорилго, төрөлх агуулгыг нь бүрэн ойлгох

  • ухааныг нь үзэх — арга гаргаж шийдвэрлэх

  • бүдүүн ухаан — ердийн бодол, энгийн туршлагаас олж авсан мэдлэг

  • нарийн ухаан — маш нарийн нягт бодож төлөвлөсөн арга

  • хар ухаан — төрөлхийн оюун, амьдралаас олж авсан мэдлэг

  • ухаан алдах — а.муужран унах; б.тэсвэрлэж ядах, байж ядах; в.ихэд айх

  • ухаан алдталаа айх — маш их айх, ухаанаа алдахаас наахнуур болтлоо айх

  • ухаан балартах — элий балай болох

  • ухаан гарах — ухаа гарах

  • ухаан жолоогүй — а.оюун бодлын хир хэмжээ алдрах; б.санд мэнд; в.маш их, туйлын их

  • ухаан муудах — а.зөнөглөх, уймраа болох; б.мэдрэл муудах

  • ухаан орох — ухаа орох

  • анагаах ухаан — ш.у. - зүйл бүрийн өвчин, тэдгээрийг эмчлэх мөн урьдчилан сэргийлэх тухай сургаалын цогц

Хэлц үг

  • ухаанд нь ухна үхэх — урагшгүй тэнэг, юм бодож сэтгэхдээ тааруу, авхаалжгүй

  • ухаан нь уландаа орох — а.юмны учрыг авсаар олохгүй мунгинах; б.зөнөх

  • ухаан богино — юмыг ултай бодох чадваргүй

  • ухаан зарах — ухаан сийлэх

  • ухаан суух — а.юмны учир начрыг ухааран ойлгодог болох; б.буурь суурьтай болох

  • ухаан атарших — ой ухаан, ой тогтоолт муудах

    Ном уншихгүй бол ухаан атарших, ногоо ургахгүй бол хөрс атарших (хэвш.).

  • ухаан зулаггүй — санд мэнд, яаруу сандруу

    Дан цамц өмдтэйгөө ухаан зулаггүй алга болов гэнэ (ААЗ).

  • ухаан жолоогүй — ум хумгүй, хар хурдаараа

    Уралдаж байгаа мэт ухаан жолоогүй гүйлдэж яваа хүмүүс хариу хэлэх байтугай дуулах ч сэхээгүй дэгдэн алга боллоо (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

    Хүрэл аман дахь янжуураа ухаан жолоогүй угзран сорно (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

    Бие биендээ ухаан жолоогүй дурласан тэр хоёр, үг яриангүй яв явсаар морь тэрэгний гэнэт зогсоход “Үгүй энэ чинь юу билээ?” гэж бодон хоёр зэрэг цочив (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

    Пэнхийн дуу гарч, хөх дөл нүүрэнд асах шиг болоход Дорж ухаан жолоогүй зугтлаа (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • ухаанд нь ухна ишиг үхэх — урагшгүйтэх, бодож сэтгэж хийж чадахгүй байх

    Үргэлж дутагдаж, байнга гачигдаж байсан зарим хүний азын тэнгэр гийж, уг зовлонгоо гэтлэнгүүт дахин ийм зовлонгийн далайд үйгдэхгүй юмсан гэсэндээ ханаж цадахаа мэдэхээ больж, ухаанд нь ухна ишиг үхнэ.

    Ухаанд нь ухна үхсэн дамшгууд. Юунд тийм тэнэг юм хийж байна вэ дээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

    Хамаг ухаан бодол нь ердөө л энэ галт уулын тогооны ёроолд овойж хэвтэх юм шиг алт мөнгөнд л хүрье гэснээс өөргүй. Ухаанд ухна үхэж, шунал шүглэнэ гэдэг л энэ биз (С.Эрдэнэ, Занга).

  • ухааны зах амсах — ухаан сууж эхлэх, ухаарах

    Энэ нутагт маань эртнээс ингэж л залуу насандаа манаргаж, гуч хүрч ухааны зах амсан сая л айл гэр болж төвхнөж хэвшсэн ажээ (Ж.Дашзэгвэ, Орхоны овилго).

  • ухааны нь сүвийг буяны нь тос бөглөх — эрх дураараа өссөн хүүхэд ухаалаг биш, харин эрхийн тэнэг болохуй

    Юугаар ч дутагдах юмгүй орчинд өссөн энэ охиныг хараад, үнэхээр ухааны нь сүвийг буяны нь тос бөглөжээ гэхээс өөр юу гэхэв.

  • ↑ бүдүүн ухаан

  • ↑ гүйх ухаантай

  • ↑ хар ухаан

  • Мэдсэн дээрээ мэдэх

  • Ухаан дээрээ ухах

  • Огторгуйд ниссэн шувуу

  • Огторгуйг дуусгаад зогссон нь бус

  • Уйдаж чилэхдээ буудаг

  • Ухаан билиг сурагчид

  • Ухаан зүйг төгсөөд зогссон нь бус

  • Ухааны хэрээр сурдаг

  • Өнгө зүсний мууг

  • Үзэсгэлэнт хувцсаар засна

  • Уурын мунхагийн мууг

  • Ухаан билгээр засна

  • Саруул эрдмээр санаснаа бүтээнэ

  • Ухаан эрдмээр угсаагаа мандуулна

  • Толгой нь оногдвол

  • Ухаан нь оногддог

  • Уг нь бухын

  • Ухаан нь тугалын

  • Угалз оёход өнгийн утас хэрэгтэй

  • Ухаан зарахад элдвийн арвис хэрэгтэй

  • Угийн муугийн үс нь урт

  • Ухаан муугийн хумс нь урт

  • Уй гашуу

  • Ухаан бардаг

  • Унагаж идэхээс ууц сайхан

  • Ухаан сургахаас аав сайхан

  • … болон өөр 104

Зүйр цэцэн үг

  • Ухаан барагдахад үг барагдах

  • Ухаан нь ууцандаа

  • Санаа нь сүүжиндээ

  • Ухаан сайт удмыг тэтгэ

  • Ухаан муут удмыг зарцал

Хоршоо үг

  • ухаан билиг — хүний сэтгэлгээний чадвар

  • ухаан бодол — хүний тархинд байх санаа бодол

  • ухаан мэдрэл — хүний мэдрэхүйн чадвар

  • ухаан санаа — хүний эрүүл саруул сэтгэлгээ, уураг тархины ажиллах чадвар

  • ухаан сэхээ — авхаалж самбаа, санаа бодол

  • ухаан тамир — ухаан бодол, тамир тэнхээ

  • ухаан төхөө — ухаа төхөө

  • ухаан мэдлэг — хүний боловсрол болон хийсвэрлэн бодох чадвар

  • мэдэц ухаан — хэрэг явдлын учир зүйг ухан ойлгох чадвар

  • ухаан мэдээ — бүх уураг тархи болон бусад эд эрхтний эрүүл үйл ажиллагаа

  • арга ухаан — юмыг хийх эв дүй, сэтгэх чадвар

  • ой ухаан — юмс үзэгдлийг таньж мэдэх, ухаарч ойлгох, тогтоож цээжлэх чадвар

  • онол ухаан — байгаль ертөнц хийгээд нийгэм сэтгэхүйн тухай системийн дүгнэлт

  • оюун ухаан — юмс үзэгдлийг танин мэдэх, нэгтгэн дүгнэх оюуны үйл ажиллагаа, ойлгож ухаарах чадвар

  • ухаан сэхээгүй — а.өөрийн мэдэлгүй; б.ухвар мэдлэггүй, юм үзэж сураагүй

  • ухаан жолоо — оюун бодлын хэр хэмжээ

  • ухаан зулаггүй — санд мэнд, яаруу сандруу

Товчилсон үг

  • БШУС — Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёл

  • БШУСБХ — Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байнгын Хороо

  • ЗШУТБ — Залуучуудын Шинжлэх Ухаан, Техникийн Бүтээл

  • МУШУТИС — Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль

  • НҮББШУСБ — Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага

  • ОШУСТ — Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв

  • ОШУТТ — Оросын Шинжлэх Ухаан, Техникийн Төв

  • СЭХШУҮН — Сэргээгдэх Эрчим Хүчний Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэлийн Нэгдэл

  • ШУА — “Шинжлэх Ухаан, Амьдрал” [сэтгүүл]

  • ШУБ — Шинжлэх Ухаан, Боловсрол

  • ШУБГ — Шинжлэх Ухаан, Боловсролын Газар

  • ШУБЯ — Шинжлэх Ухаан, Боловсролын Яам

  • ШУДБХ — Шинжлэх Ухаан, Дээд Боловсролын Хүрээлэн

  • ШУМТ — Шинжлэх Ухаан, Мэдээллийн Төв

  • ШУС — Шинжлэх Ухаан, Соёл

  • ШУТ — Шинжлэх Ухаан, Техник

  • ШУТГ — Шинжлэх Ухаан, Технологийн Газар

  • ШУТЗ — Шинжлэх Ухаан, Технологийн Зөвлөл

  • ШУТИС — Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль

  • ШУТМ — Шинжлэх Ухаан, Техникийн Мэдээлэл

  • ШУТМТ — Шинжлэх Ухаан, Техникийн Мэдээллийн Төв

  • ШУТО — Шинжлэх Ухаан, Техникийн Ололт

  • ШУТС — Шинжлэх Ухаан, Технологийн Сан

  • ШУТСО — Шинжлэх Ухаан, Техник, Соёлын Ордон

  • ШУТУХ — Шинжлэх Ухаан, Техникийн Улсын Хороо

  • ШУТҮЗ — Шинжлэх Ухаан, Технологийн Үндэсний Зөвлөл

  • ШУТҮК — Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрлэлийн Корпораци

  • ШУТҮН — Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрлэлийн Нэгдэл

  • ШУТХ — Шинжлэх Ухаан, Техникийн Хороо

  • ШУҮ — Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.