ухаантай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ухаан сайтай, сэргэлэн
- 2.Ухаан эрүүл, согтуу биш
- 3.Учиртай; санаатай
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ухаантай |
|---|---|
| Харьяалахын тийн | ухаантайн |
| Заахын тийн | ухаантайг |
| Өгөх орших тийн | ухаантайд |
| Гарахын тийн | ухаантайгаас |
| Үйлдэхийн тийн | ухаантайгаар |
| Хамтрахын тийн | ухаантайтай |
| Чиглэхийн тийн | ухаантай руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гойд ухаантай — оюун сэтгэлгээгээр гоцолсон
гүехэн ухаантай — бодол оюун муутай, өнгөц бодож дүгнэдэг
ухаантай хөдлөх — хашир, ул суурьтай хийх
ухаантай хүн — өөрийн уураг тархийг сайн ажиллуулдаг, юмны арга эвийг сайн олдог, юмны учир зүйг мэддэг хүн
хоол хийсэн ухаантай — хоол хийсэн санаатай, хоол хийсэн болох
ямар ухаантай юм бэ — ямар учиртай юм бэ
Хэлц үг
гүйх ухаантай — юмыг түргэн сэтгэдэг, сэргэлэн
Амттай амттай гэхлээр амттай болдоггүй
Ухаантай ухаантай гэхлээр ухаантай болдоггүй
Аргатай бол уулыг цуулна
Ухаантай бол усыг ширгээнэ
Муу харуулаас
Ухаантай хулгайч дээр
Сайхан хүүхэн жаргалын чимэг
Ухаантай эх гэрийн чимэг
Уйтгарт уйдахад
Ухаантай болбол
Уран хүн ирвэл учиг нэмнэ
Ухаантай хүн ирвэл арга нэмнэ
Уран хүн ухаантай
Ухаантай хүн дүйтэй
Уран хүнтэй утас бүү булаалд
Ухаантай хүнтэй үг бүү булаалд
Урт мөрөн нугалаа олон
Ухаантай хүн арга олон
Ууртай хүнээр ус зөөлгөдөг
Ухаантай хүнээр тос зөөлгөдөг
Ухаантай нэг нь ухаараад сална
Ухаан муутай нэг нь солиороод сална
Ухаангүй нэгийг нь ухаад авсан ч мэдэхгүй
Ухаантай нэгийг нь ухайж харсаар мэднэ
Ухаангүй нэгийг нь шивээд авсан ч мэдэхгүй
Ухаантай нэгийг нь ширвээд авсан ч эндэхгүй
Ухаангүй хүнд урагшгүй явдал
Ухаантай хүнд урагштай явдал
Ухаантай байгаад сурахдаа дуртай бол
Дордсоос асуухад ичгүүргүй
Ухаантай бол дохиод авбал мэдчихнэ
Ухаангүй бол доёийгоод ававч мэдэхгүй
Ухаантай нэг нь ухаж идээд барахгүй
Ухаангүй нэг нь урж идээд хүрэхгүй
Ухаантай хүн зул
Ухаангүй хүн зуд
Ухаантай хүн ном сурвал
Огторгуйн од гараг адил
Ухаантай хүн номхроход
- … болон өөр 31
Зүйр цэцэн үг
Ухаантай хүнийг үгээр
Ууртай хүнийг эвээр
Ухаантай хүн ойлгуулах
Мунхаг хүн будлиулах
(мунхаг хүний үгийг дагах осолтой
Хүнийг ухаанаар нь дүгнэж болно); #Ухаан эрүүл
Согтуу биш: хүн сохор ухаантай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.