хагарах
Тайлбар
- 1.Хатуу биет эвдрэх, хэмхрэх
- 2.Язрах, эмтэрч цуурах, ан завсар гарах
- 3.шилжсэн утгаЭв эвдрэх, эегүй болох, муудалцах
- 4.шилжсэн утгаИчиж зовохгүй болох
- 5.шилжсэн утгаМаш, тун
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto break
Нийлмэл үг
толь хагарах — толь бутран үйрэх
аяга таваг хагарах — аяга таваг бутран үйрэх
газар хагарах — газар ан цав гарах
уруул хагарах — уруул хуурайшиж омголтох
түнжин хагарах — эв эегүй болох, найрсаг харьцаагаа алдах
хагартал баярлах — маш их баярлах
Хэлц үг
бэтэг хагарах — шаналсан сэтгэл амрах
нүүр хагарах — а.олны өмнө ичиж зовохоо болих, биеэ барихаа болих; б.танилцах, ойртон нөхөрлөх
ам хагарах — а.бэрхшээж, төвөгшөөж, эргэлзэж байсан зүйлийг сая хэлэх; б.олны дотор ичиж зовохгүй ярьж сурах
хагартал баяжих — ихэд хөрөнгөжих
хагартал идэх — цадтал идэх
зүрх хагарах шахах — ихэд айх
магнай хагартал баярлах — ихэд баярлах
↑ам хагарах
↑ нүүр хагарах
↑ олгой хагаравч тогоон дотроо
↑ магнай хагартал баярлах
↑ зүрх хагарах шахах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.