хагас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүтэн юмны нэг тал нь
- 2.Бүрэн бүтэн биш, дутуу заримдаг
- 3.нөгөө захаас адил зайтай
Англи утга
- тэмдэг нэрhalf
- нэр үгhalf
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хагас |
|---|---|
| Харьяалахын тийн | хагасын |
| Заахын тийн | хагасыг |
| Өгөх орших тийн | хагаст |
| Гарахын тийн | хагасаас |
| Үйлдэхийн тийн | хагасаар |
| Хамтрахын тийн | хагастай |
| Чиглэхийн тийн | хагас руу |
| Олон тоо | хагасууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хагас еэвэн — тал еэвэн
хагас жил — жилийн тал нь буюу зургаан сар
гурав хагас болох — гурван цагаас гучин минут өнгөрөх
замын хагас — замын тал
өртөө хагас — өртөөний тал
тэргүүн хагас — эхний хагас
сүүлийн хагас — дараагийн хагас
хагас автомат — ажлын нэг бүтэн мөчлөгийг зөвхөн давтан үйлдэхэд л гадны оролцоо шаардагдах автомат
хагас боловсруулсан бүтээгдэхүүн — анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн
хагас дамжуулагч — цахилгаан муу дамжуулдаг мод зэрэг зүйл
хагас дамжуулагч багаж — хагас дамжуулагч дотор явагддаг цахим үйл явцыг ашиглан хийсэн багаж
хагас колони — гаднаас харахад тусгаар улс мэт боловч улс төр, эдийн засгийн хувьд аль нэг улсын хараат улс
хагас онгойх — дутуу онгойх
хагас ухаантай — бүрэн биш, дутуу ухааантай
хагас хаалт — далай, тэнгис, голын эргийн элэгдлийг уснаас хамгаалах, усны урсгалын горимыг тохируулахаар барьсан хаалт
агас дутуу хувцаслах — бүрэн бус хувцаслах
Хэлц үг
Хагас нь баривал
Хугас нь барь
Хагас нь хар бол
Хугас нь хар аа
Хөөс хүний үгэнд
Хагас хүн хууртана
Зүйр цэцэн үг
Хагас нь хар бол хугас нь бас хар
Хаврын өдөр хагастай хугастай
Хоршоо үг
хагас заримдаг — а.дутуу заримдаг, хэсэг бусаг; б.тал
хагас дутуу — дутуу заримдаг
хагас хугас — хагас дутуу, дутуу дулимаг, зарим нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.