хадаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Монголчуудын ахмад настан, зочин гийчинд өргөн барьж, хүндэтгэлээ илэрхийлдэг мяндсан нэхмэл эд, хив
Англи утга
- нэр үгkhata (traditional Tibetan ceremonial scarf)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хадаг |
|---|---|
| Харьяалахын тийн | хадгийн |
| Заахын тийн | хадгийг |
| Өгөх орших тийн | хадагд |
| Гарахын тийн | хадгаас |
| Үйлдэхийн тийн | хадгаар |
| Хамтрахын тийн | хадагтай |
| Чиглэхийн тийн | хадаг руу |
| Олон тоо | хадгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аюуш хадаг — Аюуш бурханы хөрөг бүхий хадаг
баранзад хадаг — дунд сангийн хадаг
вандан хадаг — нанжвандан хадаг
нанжвандан хадаг — нар сар буюу номын тэмдэг бүхий хадгийг хүндэтгэлд хэрэглэнэ
соном хадаг — дунд зэргийн хэмжээний хадаг
сэрш хадаг — жижиг богино хадаг
зүс хадаг — бэр гуйж хариу авсны дараа ёслох хуримын зан үйл
Хэлц үг
хадганд чулуу боож өгөх — залилах, хууран мэхлэх
хадаг татах — ихэс дээдэст хадаг барин золгох
Гиванбал хошууны лам унзад болсонд хошууны ноёд баяд лам хар цуглаж, хадаг татаж баяр хийж байхад Шагдар бас хөөрөөд очжээ.
Хараал нь хар толгойдоо
Хадаг нь бурхандаа
Хараал хар толгойд
Хадаг самбай бурханд
Хатан заслагаар
Хадаг эвхэлгээр
Хоршоо үг
хадаг самбай — хүндэтгэл, талархал ёслолын бэлгэ тэмдэг болгон хэрэглэдэг тусгай хэлбэр маяг бүхий мяндсан нэхмэл хэв
хадаг хив — маш нимгэн торгомсог хадаг
хадаг шудаг — энгийн хадаг
хадаг яндар — сүм дуган зэрэгт зүүсэн олон хадаг, самбай
Үгийн гарал
From Classical Mongolian [Term?], from Classical Tibetan ཁ་བཏགས (kha btags).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.