хадам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нөхөрт нь эхнэрийн, эхнэрт нь нөхрийн талын аав ээж, ахмад хүмүүс
- 2.гэрлэсэн хосуудын хамаатан
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хадам |
|---|---|
| Харьяалахын тийн | хадмын |
| Заахын тийн | хадмыг |
| Өгөх орших тийн | хадамд |
| Гарахын тийн | хадмаас |
| Үйлдэхийн тийн | хадмаар |
| Хамтрахын тийн | хадамтай |
| Чиглэхийн тийн | хадам руу |
| Олон тоо | хадмууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хадам аав — нөхрийн, эхнэрийн аав
хадам ах — нөхрийн, эхнэрийн ах
хадам ээж — нөхрийн, эхнэрийн ээж
хадам эгч — нөхрийн, эхнэрийн эгч
Хэлц үг
Хаврын тэнгэр хагастай хугастай
Хадам эх наартай цаартай
Хад гэж хальтрах
Хадам гэж хэгжүүрхэх
Хад сайтай үнэг баатар
Хадам сайтай хүргэн баатар
Хад сайтын үнэг бардам
Хадам сайтын хүргэн бардам
Нохой сайтын хот бардам
Ноён сайтын албат бардам
Хадам эх халтай
Хойд эх хортой
Хадам ээж минь халтай боловч
Халуун цагаа уулгадаг юм
Хадам ээжийн халыг яана вэ
Хар цайны халууныг яах вэ
Хаданд гарсан ямаа
Хаг идээд ирдэг
Хадам дагасан эр
Хазаараа бариад ирдэг
Хазгар хурааж
Хадам ороодог
Хар могойн хор нь хэлнээсээ үүснэ
Хадам эхийн хал нь цээжнээсээ үүснэ
Хар ямааны арьс зөөлөн ч бол хар хур хийж байдаг
Хадам бэр хоёр эвтэй ч бол тар тур хийж байдаг
Ямаан дээл хэдий зөөлөн боовч хард гэнэ
Хадам эх хэдий номхон боловч даг гэнэ
Зүйр цэцэн үг
Хад сайтын үнэг бардам
Хадам сайтын хүргэн бардам
Хоршоо үг
хадам харь — мах цусны холбоотой биш хүмүүс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.