хазах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтан шүдээр юм зуух, эмтлэх
- 2.Шавж хорхойн хатгах
- 3.Зарим юмны зуух, хавчих
Англи утга
- үйл үгto bite; to grip, to clamp (with pliers or a similar tool)
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хазах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хазна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хазлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хазав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хазжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хазсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хаздаг |
| Холбох нөхцөл (-ж) | хазаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хазаад |
| Болзох нөхцөл (-вал) | хазвал |
| Хүсэх (-маар) | хазмаар |
| Захирах (-аарай) | хазаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хазахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ааруул хазах — ааруул шүдээр таслах
боов хазах — боорцог шүдээр зуух
тас хазах — хоёр хэсэг болгон хазах
нохой хазах — нохой урах, нохой шүдээрээ бусдыг гэмтээх
шумуул хазах — хүн, амьтныг шумуул хошуугаараа хатган цусыг нь сорох
хорхой хазах — хорхой хатгах
бахиар хазах — бахиар хавчих
хайч хазах — хайч юм даахгүй болох, хэгэх
Хэлц үг
хазахаас бусдыг хийдэг — бөхийн ямар ч мэхийг чадамгай хийдэг
хэлээ хазах — а.дуугүй байх, дуугүй болох; б.эрхлэн ярьж ядах
↑ хэлээ хазах
Хазах гээд тохой хол
Харах гээд чих хол
Харах гэсэн нүд үзмэрч нь дээр
Хазах гэсэн шүд хурц нь дээр
Харах нүд байвч эд танихгүй
Хазах шүд байвч амт мэдэхгүй
Зүйр цэцэн үг
Хазах гэхэд тохой хол
Харах гэхэд чих хол
Үгийн гарал
Proto-Mongolic *kaja-, compare Dongxiang ghazha (“to gnaw”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.