хазгай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тэгш биш, хэлтгий, хэвгий
- 2.Зөрүү, гажуу, муруй
- 3.Эндүү, ташаа, буруу, осол эндэлтэй
- 4.шилжсэн утгаБуруу, хар, хуурмаг
- 5.шилжсэн утгаХааш яаш, салан задгай
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хазгай |
|---|---|
| Харьяалахын тийн | хазгайн |
| Заахын тийн | хазгайг |
| Өгөх орших тийн | хазгайд |
| Гарахын тийн | хазгайгаас |
| Үйлдэхийн тийн | хазгайгаар |
| Хамтрахын тийн | хазгайтай |
| Чиглэхийн тийн | хазгай руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хазгай газар — хэвгий газар
хазгай ширээ — тэгш бус ширээ
хазгай зам — муруй зам, дөт биш зам
хазгай гишгэх — а.буруу гишгэх; б.шилж. буруу зүйл хийх, эндэл гаргах, буруудах
хазгай явдал — буруу явдал
хазгай явдалтай — буруу явдалтай
хазгай хэлэх — буруу хэлэх; ташаа хэлэх
хазгай сонсох — буруу сонсох, ташаа сонсох
хазгай санах — хар санах
хазгай бодох — буруугаар бодох, эндүүрэх
хазгай мурий — а.тэгш биш; б.зөв биш; в.шилж. хааш яаш)
Хэлц үг
хазгай гишгэх — хэрэг хийх, буруу зүйл хийж алдаа гаргах
мордохын хазгай — хэрэг явдал эхнээсээ буруудах, бүтэлгүйтэх
ам хазгай — олноор муу хэлдэг, олонд нэр нүүргүй
↑ ам хазгай
↑ мордохын хазгай
Хазгай алхсан газар үгүй
Осолдох газар огт үгүй
Хазгай ам хазайсан тийшээ
Харь хүн гэр тийшээ
Хазгай боловч зам
Харанхуй боловч нүд
Хазгай боловч
Хаалга чиг
Хазгай гишгэвэл
Хэн мултарна
Эзэн нь ирэв үү
Хазгай барив уу?
Зүйр цэцэн үг
Мордох нь хазгай бол морилох нь хазгай
Хоршоо үг
хазгай хэвгий — хэлтгий, тэгш бус
хазгай музгай — тэгш биш, хэлтгий
хазгай ташаа — андуу ташаа
хазгай хузгай — буруу ташаа
буруу/буруу хазгай — андуу, эндүү ташаа, зөв биш
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.