хал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бэрхшээл, зовлон, зүдгүүр
- 2.Гэм, зэм, харш
- 1.хуучирсанМалаар торгох торгуулийн төрөл
- 1.хөгжимХэлбэр хонхтой адил бөгөөд том ширэм, хүрлээр цутгаж хийдэг нэгэн зүйл хөгжим, гол төлөв уриа, дуудлагад хэрэглэнэ; жин.
- 1.хал мэргэн амьт. (шар өнгөтэй, бүдүүн хүзүүтэй, загас барьдаг нэгэн зүйл шувуу), хал цэцэг урга
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хал |
|---|---|
| Харьяалахын тийн | халын |
| Заахын тийн | халыг |
| Өгөх орших тийн | халд |
| Гарахын тийн | халаас |
| Үйлдэхийн тийн | халаар |
| Хамтрахын тийн | халтай |
| Чиглэхийн тийн | хал луу |
| Олон тоо | халууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хал авах — а.зовлон зүдгүүрээс халшрах, бэрхшээх; б.шилж. бусдад хорсон гоморхож, өшөө өвөрлөх
хал авахгүй — зовооход авд гомдохгүй
хал амсах — зовлон зүдгүүр амсах
хал үзэх — зовох зүдэхийг олонт үзэж өнгөрүүлэх, зовлон үзэх
хал үзүүлэх — а.амьдрал мэдүүлэх, юм сургах; б.зовоон тарчлаах
хал даах — а.зовлон зүдгүүрийг тэсвэрлэх; б.эдэлж хэрэглэхэд бөх байх
хал зүдгүүр хорш — бэрхшээл зовлон
нэг хал — нэг бодоор торгох торгууль
Хэлц үг
хал үзэж халуун чулуу долоох — зовлон зүдгүүр үзэж хашир суух
хал үзэж хашир таних — зовлон үзэж юмны учир олохтой болох
хал амсах — зовуурь зүдгүүр эдлэх
Хуаранд алба хаахдаа бишгүй л юм үзсэн. Хал амсаж, зодуур даасан тухайгаа хуучлах тун дуртай сан.
хал үзүүлэх — хүн амьтныг зовоож тарчилгах, мэдрүүлэх, мэдүүлэх
Аав багаас минь эр хүний хээрийн амьдрал таниулж хал үзүүлсэн юм (С.Эрдэнэ, Өвлийн ой).
Төрөлхийн ийм хэнэггүй учраас сүрхий ухаантай эцэг нь хал үзүүлэн хашир таниулахаар туршлагатай жинчин Хүрэлийг дагуулан аянд явуулсан байжээ (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
хал үзэж, халуун чулуу долоох — зовлон зүдгүүр үзэж хашир суух
Манай эхнэрийг чи сайн ажиж, ааш авирыг нь онож хэллээ. Залуу гэлтгүй хал үзэж, халуун чулуу долоож яваа амьтан даа (Ж.Пүрэв, Гурван зангилаа).
Долгор бол амьдралын босгон дээр гараад хаашаа явахаа мэдэхгүй алмайран зогсож байгаа охин биш. Энэ бол хал үзэж, халуун чулуу долоон насажсан хүн (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
хал үзэх — хүчир бэрхийг туулах
Хүү минь овоо борогшиж, хал үзэж, хашир таньж байгаа бололтой (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
Доль үзсэн догь толгой
Хал үзсэн халзан толгой
Үйл үйлээ дагадаг
Хал тамаа дагадаг
Хайр нь дотроо
Хал нь гаднаа
Хал арвин амссаар хашир болдог
Харгалзал арвин хүртсээр башир болдог
Хал үзвэл ухаарна
Гал үзвэл уярна
Хал үзвэл хашир болно
Харьд очвол догь болно
Дол үзсэн догь толгой
Хал үзэж хаширжих
Харьд явж догшжих
Ханцуй дагаж нударга
Хал дагаж хүн
Харьд очсоноороо хүүхэн гадна
Хал үздэгээрээ гар гадна
Хашир авахгүй бол хэрсүү болохгүй
Хал үзэхгүй бол догь болохгүй
Зүйр цэцэн үг
Хал үзүүл
Хашир таниулах (зовлон бэрхшээл үзүүлэх
Амьдрал мэдүүлэх); #Гэм
Зэм
Харш: чулуутай газар гуталд халтай
Урт хошуу толгойд халтай
Хоршоо үг
хал бал — гэм хор, хор хөнөөл, уршиг балаг
хал балгүй — гэм зэмгүй, түвэг чирэгдэлгүй
хал дол — зовлон зүдгүүр
хал хашрал — бэрхшээл зүрхшээл
хал хөнөөл — зовлон зүдрэлээс үүссэн хохирол
гэм хал — гэм зэм, хор хөнөөл, гай уршиг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.