харамч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эд юм алив зүйлд харги, харуу, нэн харам зантай
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | харамч |
|---|---|
| Харьяалахын тийн | харамчийн |
| Заахын тийн | харамчийг |
| Өгөх орших тийн | харамчид |
| Гарахын тийн | харамчаас |
| Үйлдэхийн тийн | харамчаар |
| Хамтрахын тийн | харамчтай |
| Чиглэхийн тийн | харамч руу |
| Олон тоо | харамчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
харамч авгай — алив юманд нэн харам авгай
харамч сэтгэл — бусдаас эрхгүй юмаа харамлах бодол
харамч эхнэр — юмандаа харам эхнэр, бусдад юмаа өгөх, авах зангүй эхнэр
Хэлц үг
Дээрэнгүй хүнийг хөгжөөшгүй
Харамч хүнтэй арилжишгүй
Хав нохой хотонд булай
Харамч эхнэр гийчинд булай
Хавтгай түлээ галын буг
Харамч хүн авдрын таг
Харамч эхнэр гэрийн буг
Хайрлан гамнасан нь
Харамч баянаас илүү
Ханхай эмээл бөгсийг зовооно
Харамч сэтгэл биеийг зовооно
Ханхай эмээл бөгс нухна
Харамч сэтгэл зүрх нухна
Хар санаа хор
Харамч сэтгэл тушаа
Хараалч хүний ам хар
Харамч хүний сэтгэл хар
Хараалч хүний санаа хар
Харамч хүний гар хар
Харамч хүнд хань хол
Хашин моринд газар хол
Харамч баян хоосноос дор
Хартай цэцэн тэнэгээс дор
Харамч сэтгэл
ховдог санаа
Хар толгойд дарамт болох
Харамч хүн баян болдог
Хатуу хүн ноён болдог
Харамч хүн зоорь барина
Гүрэмч хүн золиг барина
Харамч хүн зоорь барих
Хатуу хүн хууль барих
Харамч хүн хаагаад суух
Өртөгч хүн өгч ядах
Харамч хүн ханиа бардаг
Хажиг хүн нөхрөө бардаг
Харамч хүн ханьдаа халтай
Хадрагч гахай зулзгандаа халтай
Харамч хүнд үгүй олон
Хорт хүнд мэх олон
- … болон өөр 25
Зүйр цэцэн үг
Харамч хүнд хань ховор
Харамч хүний санаа дүүрдэггүй
Хар нохойн гэдэс цаддаггүй
Харамчийн сэтгэлд ертөнц хоосон
Хоршоо үг
хариг харамч — харамч, гар хатуутай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.