хариуцах
Тайлбар
- 1.Ямар нэг ажил, үүрэг даалгаврыг бие даан авах, өөртөө үүрэг болгон авах
- 1.Эсэргүүцэх, мөчөөрхөх, эсэргүүцэл тавих
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto be responsible, to take charge
Нийлмэл үг
хариуцах хүнгүй — хариуцлагыг хүлээх хүнгүй
хариуцах чадвар — насанд хүрсэн хүний мэдрэл сэтгэц бүрэн эрүүл, өөрийн хийж байгаа үйл ажлаа ухамсарлан ойлгож хариуцах чадвар
хариуцсан ажил — өөрөө гүйцэтгэхээр дааж авсан ажил
ажлын чанарыг хариуцах — ажил хэргийг сайн хийж гүйцээнэ гэж биедээ үүрэг хүлээх
зардлаа хариуцах — шаардагдах зардлыг өөрөө хариуцан төлөх
толгойгоороо хариуцах — бүгдийг өөрийн биеэр хариуцах
үйлдсэн хэргээ хариуцах — хууль. - хийсэн хэргээ өөрөө хүлээх, хэргээ хүлээх
арцан хариуцах — мөчөөрхөлдөн эсэргүүцэх
эсэргүүцэн хариуцах — эсрэг хандах
Товчилсон үг
ГЭЗХХ — Гадаад Эдийн Засгийг Хариуцах Хороо
Үгийн гарал
хариу (xariu, “answer”) + -цах (-cax)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.