Үндсэн хэсэг рүү шилжих

харуул

нэр үгүйл үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Аливаа зүйлийг манаж, харгалздэг этгээд
  2. 2.
    Холын бараа харахаар өндөрлөг газар байгуулсан цонж
IIнэр үг
  1. 1.
    Модыг харуулдан өөг нь засаж тэгшлэх мужааны багаж

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгwatchtower

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхаруул
Харьяалахын тийнхаруулын
Заахын тийнхаруулыг
Өгөх орших тийнхаруулд
Гарахын тийнхаруулаас
Үйлдэхийн тийнхаруулаар
Хамтрахын тийнхаруултай
Чиглэхийн тийнхаруул луу
Олон тоохаруулууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • харуул суулгах — хязгаар боомтын газар манаа байгуулах

  • харуул томилох — нэр цохон харуул хийлгэх

  • харуул харах — дайсныг сэрж сэргийлэх

  • харуул чангатгах — харуулын тоог нэмж, сонор сэрэмжийг нь дээшлүүлэх

  • харуулд гарах — манаанд гарах

  • харуулын байр — манааны байр

  • харуулын онгоц — харуул хийхэд хэрэглэх онгоц

  • харуулын цэрэг — манааны цэрэг

  • хүндэт харуул — а.төрийн ямар нэг онцгой үйл явдлын үеэр ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцдог, тусгай бэлтгэгдсэн цэргүүд; б.хүндэт хүний хөрөг, хөшөө бухан зэргийг сахин хамгаалах харуул

  • алтны харуул — түүх. - Манж Чин улсын үе буюу XVIII зууны сүүлийн хагаст Монгол нутагт алт эрдэнийн чулуу бусад ашигт малтмалыг ашиглахыг манж нар хориглон Засагт хан, Сайн ноён хан хоёр аймгийн нутагт орших Алтан ууланд гаргасан харуул

  • гэрийн харуул — түүх. - Хаант Орос улсын хилийн дагуу байгуулсан Манж улсын хил хязгаарын харуул

  • дотуур харуул — түүх. - Манж нар 1788 онд гэр харуул болон хошуу нутгийн зах нийлсэн газрыг давхар сэргийлэх зорилгоор байгуулсан харуул

  • харуулын цамхаг — алсын бараа ажиглан харах өндөрлөг тагт

  • богино харуул — модны дун зэргийн өөг авах харуул

  • бөгтөр харуул — торхны мод, тоононы хүрээ, тэрэгний мөөр зэргийн дотор талыг ухаж харуулдахад хэрэглэх гүдгэр ултай харуул

  • булангийн харуул — жирийн харуулаар харуулдаж болохгүй өнцөг булангийн өө сэв дарах харуул

  • гударга харуул — модонд тэгш өнцөг, гүнзгий нарийн ховил гаргах харуул

  • гулдмай харуул — урт бөгөөд гадаргуу нь цараа ихтэй мод харуулдах харуул

  • гулдан харуул — гулдмай харуул

  • гурви харуул — модны хөвөө, хүрээ зэрэгт гоёмсог гурви гаргах зориулалттай харуул

  • догол харуул — модонд догол гаргах харуул

  • завж харуул — хавтгай юманд хавтгай гурви гаргах харуул

  • идэмхий харуул — модны бүдүүн өөг авах харуул

  • маажуур харуул — мод маажиж засах харуул

  • мээтэн харуул — нэг зүйл тахир харуул

  • нуухын харуул — нуух гаргах харуул

  • сам харуул — төмрөн нарийн иржгэр иртэй, модны гадаргууд нарийн судал гаргах харуул

  • судас харуул — сам харуул

  • сэвсний харуул — идэмхий харуул

  • хашлагагүй харуул — завжгүй харуул

  • хашлагатай харуул — завжтай харуул

  • хожгор харуул — дугуй хэлбэртэй харуул

  • хөвч харуул — бөөрөнхий хөвч гаргах харуул

  • эвийн харуул — урт модны өө авдаг харуул

  • харуулын дух — харуулын их биеийн арын хэсэг

  • харуулын хамар — харуулын модны дээд талын өмнөх үзүүр хэсэг

  • харуулын тархи — харуулын төмөр, чих, шаантгаас бусад их бие

  • харуулын хонгио — харуулын доторх хөндий хэсэг

  • харуулын хайрцаг — харуулын хонгио

  • харуулын төмөр/харуулын хэл — харуулын ирт төмөр

  • … болон өөр 3

Хэлц үг

  • Хаан гэгч улсдаа эзэн

  • Харуул гэгч ордондоо эзэн

  • Харуул мэхтэй

  • Хатуу эрхтэй

  • Сонор чихтэй

  • Соргог нүдтэй

Хоршоо үг

  • харуул манаа — эд зүйл, байшин барилга зэргийг харгалзан манах нь

Үгийн гарал

From Middle Mongol ᠬᠠᠷᠠᠭᠤᠯ (qaraɣul).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.