хатгуур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сарьсан далавчтаны биеэ хамгаалах эрхтэн
- 2.Юмыг хатгаж тогтоох суурь
- 3.Ханаж хатгах зэвсэг, хануур
- 4.Усанд завь сэлүүрдэн явах мод
- 5.Эмэгтэй хүний үсээ тогтоох тодорхой хэвд оруулсан чимэг бүхий хэрэгсэл
- 1.хатгуур гэр (хатгуур тооно бүхий хана байхгүй урц маягийн гэр), хатгуур тооно (уньтайгаа үргэлжээр хэлхэлдсэн тооно).
- 1.хатгуур цэцэг урга. (хас хатгуур цэцэг, долоогоны нэг зүйл).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хатгуур |
|---|---|
| Харьяалахын тийн | хатгуурын |
| Заахын тийн | хатгуурыг |
| Өгөх орших тийн | хатгуурд |
| Гарахын тийн | хатгуураас |
| Үйлдэхийн тийн | хатгуураар |
| Хамтрахын тийн | хатгууртай |
| Чиглэхийн тийн | хатгуур луу |
| Олон тоо | хатгуурууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зөгийн хатгуур — зөгийн хатгах эрхтэн
могойн хатгуур — могойн хатгах эрхтэн хэл
лааны хатгуур — лааны суурь
хүжний хатгуур — хүж хатгах суурь
хатгуур хутга — хүн, малын цусыг ханахад зориулсан маш хурц үзүүртэй хутга
хатгуур мод — салаар хөвж, загас хатгаж агнах нэг шүдтэй модон зэмсэг
үсний хатгуур — үсэнд хатгаж зүүх чимэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.