хатир
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Морины урд нэг, хойд нэг хөл нэгэн зэрэг газар гишгэлэн явах явдал
- 1.амьтанНэг зүйл гүрвэл.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хатир |
|---|---|
| Харьяалахын тийн | хатирын |
| Заахын тийн | хатирыг |
| Өгөх орших тийн | хатирт |
| Гарахын тийн | хатираас |
| Үйлдэхийн тийн | хатираар |
| Хамтрахын тийн | хатиртай |
| Чиглэхийн тийн | хатир луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хатир сургах — хатир явдалтай болгох
хатиртай морь — хатир явдалтай морь
задгай хатир — чөлөөтэй тавиу хатирах явдал
суман хатир — давхиж байгаа моринд үл гүйцэгдэх маш хурдан хатир
арилжаа хатир/удган хатир — гурван хөл нэгэн зэрэг газар гишгэлэн нэгэн зэрэг газраас хөндийрөн тавьдаг уран гоё явдал
Хэлц үг
Хатир сайт морийг цоохор боловч унууштай
Үнэн үгтэй бол хүүхэд боловч хэлэлцүүштэй
Зүйр цэцэн үг
Араатны хатир хатир биш
Архичны үг үг биш
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.