хатирах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Морь хатир явдлаар явах
- 2.нутгийн аялгааялгуу Бүжиглэн наадах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хатирах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хатирна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хатирлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хатирав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хатирчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хатирсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хатирдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хатирч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хатираад |
| Болзох нөхцөл (-вал) | хатирвал |
| Хүсэх (-маар) | хатирмаар |
| Захирах (-аарай) | хатираарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хатирахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хатирч яваад жороолдог морь — морины урд нэг, хойд нэг хөлийг нэгэн зэрэг газар гишгэлэн явах явдлаас нэгэн алхамдаа зүүн этгээдийн хоёр хөл, нөгөө алхамдаа баруун этгээдийн хоёр хөлийг тус тус зэрэг гишгэж явах явдалд шилждэг морь
дэргэтэл хатирах — бүр хурдаараа хатирах
зөөлөн хатирах — аядуу байдалтай хатирах
ёохор хатирах — буриадын ёохор гэдэг бүжиг бүжиглэх
Хэлц үг
Хамаг оюуныг мунхаг дарна
Хатирах хүлгийг эмээл дарна
Хатирах моринд хад чулуу харш
Ханилах хүнд хамгийн хэл харш
Хатирах нь халгиан
Довтлох нь долгион
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.