хашин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Морь малын оёг, удаан
- 2.Залхуу, хойрго
- 1.Хувцасны зүйлийн хуучирч муудсан
- 1.хашин тос (дахин дахин буцалгасан хуучин тос).
- 1.Цайны шаар.
- 1.хашин хаан шашин. (өнөр өтгөн, баяр баясгалантай аж төрөхийг бэлгэдэж, найман хүүхэд дагуулж явдаг өглөгийн эзнийг төлөөлсөн цамын бүжгийн гол дүр).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хашин |
|---|---|
| Харьяалахын тийн | хашингийн |
| Заахын тийн | хашинг |
| Өгөх орших тийн | хашинд |
| Гарахын тийн | хашингаас |
| Үйлдэхийн тийн | хашингаар |
| Хамтрахын тийн | хашинтай |
| Чиглэхийн тийн | хашин руу |
| Олон тоо | хашингууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хашин морь — хойрго морь
хашин гутал — хуучин муу гутал
хашин ул — хуучин муу ул
Хэлц үг
Гэмтэй хүн гирвэхүү
Хашин морь шарвархуу
Гэмтэй хүн хиврүү
Хашин морь шарвуу
Харамч хүнд хань хол
Хашин моринд газар хол
Хашин моринд зам хол
Хашин хүн биедээ муу
Хашин морь бөгсөндөө муу
Хашин хүн хаалганд
Хашир хүн тоононд
Зүйр цэцэн үг
Хашин I тэм. #Морь малын оёг
Удаан: хашин моринд газар хол
Харамч хүнд нөхөр цөөн
Үхэр өтөлбөл хашин болдог
Хүн өтөлбөл мунхаг болдог
Хоршоо үг
хашин хойрго — залхуу хөшүүн
хашин мохдог — залхуу, амархан шантрамтгай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.