хойрго
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Залхуу, удаан, хойш суумтгай
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хойрго |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | хойргод |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | хойрготой |
| Чиглэхийн тийн | хойрго руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хойрго ажиллах — удаан, санаачилга муутай, үнэн сэтгэлээсээ бус ажиллах
удаан хойрго хорш — ажил хэргээс хойш суумтгай, хийж бүтээхдээ удаан
Хэлц үг
Ажилч хүн амаа тосоддог
Хойрго хүн халбагаа долоодог
Хольцтой мөнгө нь эзэндээ
Хойрго хүүхэн нь төрхөмдөө
Хоол ихэдвэл ходоодонд гэм
Хойрго ихэдвэл ажилд гэм
Хоршоо үг
алхаг хойрго — залхуу хойрго
хойрго цаарга — ажил хэрэгт хашин хойрго, татгалзангуй байдал гаргах нь
залхуу хойрго — ажил хэргээс хойш суумтгай
хашин хойрго — а.ажил явдалд саад болох нь; б.ажил явдлаас хойш суумтгай
цалгар хойрго — ажил хэрэгт сэрэмжгүй, нямбай бус, залхуу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.