хашлага
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг хааж хорих, хаших хориул, хориг, хашаас, хашлага
- 2.Шагай харвахад, сумыг тавьж няслах хэрэгсэл; хашлага сум хорш. (шагайны сум болон сум тавьж харвах хэрэгсэл
- 3.Худаг доторх хөрсийг нураахгүйн тулд хийсэн бэхэлгээ.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хашлага |
|---|---|
| Харьяалахын тийн | хашлаганы |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | хашлагад |
| Гарахын тийн | хашлаганаас |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | хашлагатай |
| Чиглэхийн тийн | хашлага руу |
| Олон тоо | хашлаганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хашлага онгойлгох — хааж хорьсон юмыг нь авах
хашлага хийц — барилгыг гадны дулаан, бороо салхи, гэх мэт байгалийн үйлчлэлээс хамгаалдаг байгууламж
гүүрний хашлага — гүүрний хоёр этгээдэд барьсан аюулгүйн хашаас
тэрэгний хашлага — тэрэгний хашаас
хашлагатай ор — хашаастай ор
тулганы хашлага — тулганы хашаас
хашлага далан — үер уснаас хамгаалах зориулалттай голын захаар тулгаж хийсэн далан
Хоршоо үг
хашлага сум — шагайны сум болон сум тавьж харвах хэрэгсэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.