хийлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юманд хий оруулах, хийтэй болгох
- 2.Хий өвчнөө засахаар тусгай хоол унд хэрэглэн биеэ арчлах
- 3.шилжсэн утгаГоц мөргөх
- 4.шилжсэн утгаЮмыг газраас дээш хий болгох, хөндийрүүлэх
- 5.шилжсэн утгаҮсэрсэн, харвасан зүйл хашилт хаалтгүйгээр юмны дээгүүр даван өнгөрөх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хийлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хийлнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хийллээ |
| Өнгөрсөн цаг (-в) | хийлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хийлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хийлсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | хийлдэг |
| Холбох нөхцөл (-ж) | хийлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хийлээд |
| Болзох нөхцөл (-вал) | хийлбэл |
| Хүсэх (-маар) | хийлмээр |
| Захирах (-аарай) | хийлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хийлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дугуй хийлэх — дугуйд хий оруулах, дугуй хийтэй болгох
гүзээ хийлэх — гүзээ үлээж хийтэй болгох
хийлсэн завь — дотор нь хий дүүргэж хэрэглэдэг завь
зутан ууж хийлэх — зутан ууж хий өвчнөө засах
бөх хийлэх — бөх гоц мөргөх
газраас хийлэх — газраас хөндийрүүлэх
адуу ганга дээгүүр хийлж гарах — адуу гуун дээгүүр үсэрч гарах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.