хийморь
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Айл гэрийн цог залийг бадруулдаг, хэжимтэй морин дээр хүслийг хангагч чандмань эрдэнэ ачсан зураг бүхий дарцаг;
- 2.шилж. Цог заль, цог жавхаа
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хийморь |
|---|---|
| Харьяалахын тийн | хийморийн |
| Заахын тийн | хийморийг |
| Өгөх орших тийн | хийморьд |
| Гарахын тийн | хиймориос |
| Үйлдэхийн тийн | хиймориор |
| Хамтрахын тийн | хийморьтой |
| Чиглэхийн тийн | хийморь руу |
| Олон тоо | хийморьд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хийморь бадрах — а.улам дэвжих, аз нь ивээх; б.цог заль нэмэгдэх
эрийн хийморь бадрах — эр хүний аз ивээж, цог заль нь нэмэгдэх
хийморь босох — цог заль, аз завшаан сайтай болох
хийморь доройтох — хэрэг явдал бүтэмжгүй болох
хийморь нь дэгдэх — гэнэт их дэгжрэх, явдал бүтэмжтэй болох, аз завшаан таарах
хийморь дэлгэрэх — хэрэг явдал бүтэмжтэй болох
хийморь хийсгэх — а.монголчуудын цагаан сарын арван гурванд юмуу арван таванд уулан дээр гарч хийморийн дарцаг хийсгэх зан үйл; б.цог жавхаагаа бадруулах
хийморь сэргэх — цог золбоо нь бадарч, ажил үйлс нь бүтэмжтэй сайн болох
Хэлц үг
хийморийг нь ямаа хивэх — унхиа муутай болох, авхаалж самбаагүй, ажил үйлс нь бүтэлгүйтэх
хийморий нь тугал зажлах — азгүйтэх
Хийморийг нь тугал зажилсан юм байлгүй. Бүтэлтэй юм нэг ч алга.
хийморийг нь хэвтүүлэх — сүрийг нь дарж, цог сүлдийг нь бууруулах
Манай энэ агуу үеийн бузар новш болсон түрэмгий харгисуудад бөмбөг болж, тэднийг чичрүүлэн дагжуулж, хийморийг нь хэвтүүлэх нь элгийн санагдлаа (Н.Сайнцогт, Монгол улсын урлагийн бригадтай хамт явсан өдрүүдэд).
хийморь нь дэгдэх — цог жавхаа бадран, аз зол өөд эсрэг болж, үйл явдал бүтэмж сайтай болох
Тэрний хийморь дэгдээд, нийгэм дээрх нэртэй хүн болчихсон юм чинь тэгэж хэлэлгүй дээ (Зоу Үй, Аянгат бороо).
Хийморь нь хэвтэж
Хишиг буян нь зайлах
Хүн хэлээр
Хийморь ерөөлөөр
Зүйр цэцэн үг
Хийморь нь доройтож
Хишиг буян нь зайлах
Хоршоо үг
хийморь сүлд — цог заль, сүр жавхлан
хийморь лундаа — цог жавхаа, сүр сүлд
аз хийморь — зол завшаан болон цог жавхаа
сүлд хийморь — сүр жавхлан болон цог заль
цог хийморь — сүр сүлд, өнгө жавхаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.