ходоод
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биеийн тамирХоол боловсруулах, булчинлаг ханатай уут мэт эрхтэн
- 1.Бургас мэтээр сүлжиж хийсэн загас барих нэгэн зүйл тор, нэгэнт орсон загас буцан гарч үл чадна.
- 1.уут мэт хэлбэртэй, булчинлаг бөгөөд сунаж агшдаг хоол боловсруулах эрхтэн.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ходоод |
|---|---|
| Харьяалахын тийн | ходоодын |
| Заахын тийн | ходоодыг |
| Өгөх орших тийн | ходоодод |
| Гарахын тийн | ходоодоос |
| Үйлдэхийн тийн | ходоодоор |
| Хамтрахын тийн | ходоодтой |
| Чиглэхийн тийн | ходоод руу |
| Олон тоо | ходоодууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ходоодны шүүс — хоол боловсруулах шингэн
ходоодны үрэвсэл — ходоодны салстын үрэвсэл
ходоод бордох — бог малын ходоодонд махны цөвдлийг хэрчиж, амтлан хийх
ходоод буух — а.ходоод өвдөх; б.мяраалж их гэдэс гарах
ходоод муудах — хоол боловсруулах эрхтэн өвчлөх
ходоод орших — цутгасан ходоодыг чанахад хялбар болохгүй шүүрхийтэх
ходоод сунах — биеийн галбир, элдэв олиг өвчний улмаас ходоод хэвийн байрнаасаа доош унжих
ходоод цутгах — бог малын цусыг ходоодон дотор нь хийж, амтлан найруулж бэлдэх
Хэлц үг
ходоод халаах юм — архи
баян ходоод — а.улсын баяр наадмын дааганы уралдаанд сүүлдсэн даага; б.шилж. ажил хөдөлмөр, уралдаан тэмцээнд сүүлд барьсан, эцэст орсон хүн
ходоод хагаравч тогоон дотроо — толгой хэмхрэвч малгай дотроо, тохой хэмхрэвч ханцуй дотроо гэдэгтэй адил
ходоодныхоо мухарт хийх — бусдад дуулгахгүй ягштал санах, ягштал бодох
ходоод бүтэн байх — амьд мэнд байх, амьдрах
Цагаач хүн ходоод бүтэн байвал дээр биш үү. Ахтайгаа тоглож болдоггүй юм шүү гэж Бадарч нүдээ анин бүдүүн дуугаар инээв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
↑ баян ходоод
Мах идье гэвэл малаа хариул
Ходоод идье гэвэл хонио хариул
Ходоод дүүрэн хорт арга
Гэдэс дүүрэн гэмт ухаан
Ходоод нь хонхон эрдэнэ
Хоёр нүд нь лонхон эрдэнэ
Ходоод нь цадавч
Хоёр нүд нь цадахгүй
Ходоод хагаравч тогоон дотроо
Хотол хагаравч гүрэн дотроо
Хоолой сайтайгаараа умзад тавина
Ходоод сайтайгаараа гонир тавина
Зүйр цэцэн үг
Ходоод нь хонхон эрдэнэ
Хоёр нүд нь лонхон эрдэнэ
Ходоодоо идэхэд хоёул болоосой
Хонио хариулахад хориул болоосой
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.