Үндсэн хэсэг рүү шилжих

хоёр

тооны нэр/xɔ.jɔr/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠣᠶ᠋ᠠᠷ

Тайлбар

тооны нэр
  1. 1.
    Нэг дээр нэгийг нэмсэн тоо
  2. 2.
    Хос
  3. 3.
    Холбоос үгийн үүргээр хэрэглэгдэнэ

Англи утга

  • тооны нэрtwo

Нийлмэл үг

  • хоёр амт — а.хоёр нүүртэй, хуурамч зантай хүн; б.хоёр амтай юм, хоёр амтай буу

  • хоёр буудалт нисэх онгоц — нисэх онгоцны нэгэн зүйл, газар усны алинд ч буудаг онгоц

  • хоёр гэрт ургамал — эр, эм цэцэг нь дангаараа тус тус байрладаг ургамал

  • хоёр нутагтан — газар уснаа амьдардаг сээртэн амьтны анги, мэлхий, салмандар зэрэг амьтан багтана

  • хоёр нүдний дуран — алс байгаа юмыг харахад зориулж, нүдний хараанд тохируулдаг хоёр хоолойг холбож хийсэн багаж

  • хоёр тал — а.нэг юмны хоёр этгээд; б.нэг юмны хоёр хэсэг; в.хоёр хэсэг хуваагдсан; г.хоёрдмол

  • хоёр талтай шийдвэр — хоёрдмол утгатай шийдвэр

  • хоёр төлөв — арга билэг хоёр хоёул тэс өөр боловч хослон дууддаг тэнгэр газар, нар сар, халуун хүйтэн, эр эм гэх мэт зүйлс

  • хоёр санаа өвөрлөх — үнэнч биш, хэрэгтэй цагт урвахад бэлэн

  • хоёр наст ургамал — соёолсон жилдээ зөвхөн үндэс, навч нь гарч, дараагин жилдээ цэцэглэж үрээ өгдөг ургамал

  • хоёр чавхдаст — хөгжим. - янз шударга хөгжимтэй адилхан болоод модон цагариг нь уртхан өнцөгтэй, дотоод тал нь хөндий, хоёр чихэнд чавхдас торгож хуурдах хөгжмийн зэмсэг

  • хоёр шарга — зурхай. - Алтан гадас одны ойр орших, хоёр том одны нэр, Тайж од, Хаан од

  • хагацах — а.ихэд зовж байж амаржих, нярайлах

  • янаг хоёр — сэтгэл санаа нийлсэн дурлалт хос

  • эмгэн өвгөн хоёр — эмгэн болон өвгөн

Хэлц үг

  • хоёрын хооронд, гурвын дунд — гүйцэд биш дутуу юм

  • арьс яс хоёр — маш туранхай

  • хоёр гар гаргах — юмыг чин сэтгэлээсээ бус, нөхцөл байдалд нь тааруулж сайн, муу хоёр янз хийх

  • хоёр гартай хүн — юм үйлдэхдээ нөхцөл байдалд нь тааруулж сайн муу хоёр янз хийдэг зантай хүн

  • хоёр зээрд — хөл

  • хоёр идэхгүй, хоосон хонохгүй зүйр — мөчиг тачигхан, дунд зэрэгхэн амь зуух

  • хоёр нүүр гаргах — санаа бодол, ажил зорилго өөр хүмүүст нэгэн зэрэг үйлчлэх

  • хоёр нүүртэн — эсрэг тэсрэг хоёр этгээдэд үнэнч байдал гарган тал засч, тэгш үйлчлэгч

  • хоёр таарсан амьтан — ажил үйл нь бүтэлгүйгээрээ адил хоёр хүн

  • хоёр тугалаа бэлчээрт гаргах — унтах

  • хоёр үзүүртэй зүү — далдуур хутган үймүүлэгч

  • хоёр яс — салах

  • хоёр хөлтэй, хохимой толгойтой — хүн

  • хоёр чихнээс хойш орох юм яриа — идэх юм

  • оонын хоёр эвэр шиг — хоёулхнаа

  • хоёрын хооронд хоргол цацаж, гурвын дунд гурил цацах — хоёр этгээдийн хооронд хутган үймүүлэх, муудалцуулах

  • хоёр чихнээс хойш орохгүй — амт муутай

  • хоёр идэхгүй, хоосон хонохгүй — мөчиг тачигхан, дунд зэрэгхэн амь зуух

    Ховор хоосон, явар ядуу, хоёр идэхгүй, хоосон хонолгүй хоног сарыг элээж суусан юм (Д.Пүрэвдорж, Ширмэн цөгцний дууль).

  • хоёр ногоон — нүд

    Хоёр найз зүлгэн дээр суучихаад харанхуйд гялалзах бэлтрэгний хоёр ногоон нүдийг харж байлаа (Зян Рун, Чонон сүлд).

  • хоёр нүд нь орой дээрээ гарах — ихэд цочих, айх сандрах зэргийн

    Чоно нохойд орсон байх гэдэг бодол хүн бүхний сэтгэлд орж, нүд нь орой дээрээ гаран сандарцгаана (Д.Намдаг. Хөгшин чоно ульсан нь).

    Бат ганцаараа өдрийн турш гэрийн ажлаа хийж дуусаад орой гадагш гарвал Хонгорын нүд нь орой дээрээ гаран гүйж ирлээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • хоёр сэвлэг үсээ хойш урагш унжуулах — бэлэвсрэх

    Өэлүн Үжин өгүүлрүүн

  • хоёр үзүүртэй зүү адил/шиг — (жигш.) ховч, хов зөөх, далдуур хутган үймүүлэгч

    Сав л хийвэл хоёр үзүүртэй зүү шиг далдуур довтолдоггүй үнэнч шударга хүн хэрэгтэй (Ц.Цэдэнжав, Хаврын урь).

  • хоёр хөлтэй чоно — хулгайч хүн

    Энэ уулын буяныг дөрөв болоод хоёр хөлтэй чоноос ийм түшигтэй байж л хамгаална биз дээ! (Б.Бааст, Гэрийн, хээрийн хоёр хар амт).

  • хоёр хуцны хоорондуур хүйдэс чулуудах — зөрчилтэй хоёрыг улам өдөөх

    Энэ өдөр Гуаг нь олж авчирч чадахгүй ч гэсэн гайгүйхэн нэг ши үзчихье! Алимансар ингэж шийдээд хоёр хуцны хоорондуур хүйдэс чудуудаж, ноцсон гал дээр тос цутгадгийн хуулиар... (М.Хасар, Гуа боловсруулах үед).

  • хоёр чихнээс хойш орох юм — (хар яриа.) идэх юм

    Хөөрхий балар цагийн хүн хоёр чихнээс нь хойш орох юм л олдвол цадахаа мэдэхгүй идэж аваад түүнийгээ жаргалын дээд гэж үздэг байжээ (Б.Ринчен, Заан залуудай).

  • хоёр яс салах/хагацах — а.ихэд зовж байж амаржих, нярайлах

    Амар мэнд хоёр яс салсанд нь баярласан өвгөн хүүгээ харж сэтгэл баясана (Д.Гармаа, Цагаан булаг).

    Хаа очиж элдэв зовлонгүй хоёр яс салж, эх үр хоёр эмнэлгээс гарах болов (Т.Бум-Эрдэнэ, Хувь заяаны хэлхээ). б.хүнд хүчир болон хийх дургүй ажлаа хийж дуусахчаан болох

  • ↑ арьс яс хоёр

  • ↑ оонын хоёр эвэр шиг

  • Байрыг нь харвал

  • Байдал нь өөр байна

  • Бас дахиад хэлбэл

  • Баахан хэцүү байна

  • Гутал хавчсан юм уу

  • Хоёр эхнэртэй юм уу

  • Самсаа нь шарлаж байна

  • Ганц айл бол галаа хичээ

  • Хоёр айл бол ховоо хичээ

  • Ганц боловч гадас элээнэ

  • Хоёр боловч хормой элээнэ

  • Ганц гэр галаа хичээ

  • … болон өөр 236

Зүйр цэцэн үг

  • хоёр идэхгүй

  • Хоосон хонохгүй

  • Хоёр хүн хэдий хол боловч учрах

  • Хоёр хад хэдий ойр боловч үл учрах/ уул хол боловч үүл манангаар нийлнэ

  • Хоёр хүн хол суувч хэрэг явдлаар учирна

  • Хоёр хүн эвтэй бол төмөр хүрээ мэт бөх

  • Хорин хүн эвгүй бол эвдэрхий хүрээ мэт хялбар

  • Хоёр хүний хооронд хов бүү хутга

  • Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхна

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠬᠣᠶ᠋ᠠᠷ (qoyar), from Middle Mongol ᠬᠣᠶ᠋ᠠᠷ (qoyar), from Proto-Mongolic *koyar. Compare Khamnigan Mongol хоёр, Buryat хоёр (xojor), Kalmyk хойр (xoyr), Dongxiang ghua, etc.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.