хоймор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гэрийн тулганаас хойших зай, хүндтэй суудал
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хоймор |
|---|---|
| Харьяалахын тийн | хоймрын |
| Заахын тийн | хоймрыг |
| Өгөх орших тийн | хойморт |
| Гарахын тийн | хоймроос |
| Үйлдэхийн тийн | хоймроор |
| Хамтрахын тийн | хоймортой |
| Чиглэхийн тийн | хоймор луу |
| Олон тоо | хоймрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хоймор суулгах — а.хүндтэй суудалд суулгах; б.шилж. эзэгнүүлэх
зочдыг хүндэтгэн хоймортоо суулгав — зочдыг хүндэтгэн хүндтэй суудалд суулгав
хоймор суух — а.хүндтэй суудалд суух; б.шилж. юмыг эзлэх, эзэгнэх
Хэлц үг
Хожгор толгойтой хүний малгай нь их
Хоймор суусан хүний санаа нь их
Хожгор хүний малгай нь их
Хоол идээд тамхи татах сайхан
Хоймор суугаад тархи идэх сайхан
Зүйр цэцэн үг
Хоймор суусан хүний санаа нь их
Хожгор толгойтой хүний малгай нь их
Хойноос ирээд хоймор эзлэх
Хоцорч ирээд гэр эзлэх
Хоймрын хөхрөө хотонд дуулддаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.