хойно
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Умар тал; урд, өмнө гэдгийн эсрэг утгатай үг
- 2.Ар этгээд
- 3.Хожим, дараа, сүүлд
- 4.Учир, тул гэх зэрэгтэй адил утга илтгэнэ.
Эсрэг үг
Англи утга
- дайвар үгbehind; north; afterwards
- дагавар үгbehind; north of; after
Нийлмэл үг
зүүн хойно — зүүн, хойд зүгийн завсар чиг
хойноос нь дагах — араас нь дагах
хойноо хаях — а.ар талдаа чулуудах; б.ардаа хол орхин явах
хойноос нь явах — араас нь явах
би ахыг явсан хойно ирье — би ахыг явсны дараа ирье
хойно юу болохыг бүү мэд — хожим юу болохыг бүү мэд
хойно хавсаргасан хүснэгт — ном, бүтээлд дагалдуулан хавсаргасан хүснэгт
өнгөрсөн хойно үглэх — үйл явдал болж өнгөрсний эцэст янших
өмнө хойно нь явах — а.тус дэмжлэг үзүүлэх; б.бялдуучлан зулгуйдаж явах
Хэлц үг
хүний хойно орох — а.залхуурах, хойргоших; б.ажил явдлаас үлдэх, хоцрох
өмнө хойно нь явах — а.тус дэмжлэг үзүүлэх; б.шилж. хүнд бялдуучлан зусардах
өмнө хойно нь гүйх — бялдуучлах, зусардан долигонох
өнгөрсөн хойно өндөр хар мануухай — үйл явдлыг болж дууссаны дараа санах, сэдэх
ниргэсэн хойно хашгирах — үйл явдал болж өнгөрсний эцэст санах, сэтгэх
↑ниргэсэн хойно хашхирах
↑ өмнө хойно нь гүйх/явах
↑ өнгөрсөн хойно өндөр хар мануухай
↑ хүний хойно орох
Зөрүү баривал хомнох нь нэг
Зүтгэж ирвэл татах нь нэг
Хомноо хийвэл тонгорох нь нэг
Хойно нь суувал хусах нь нэг
Өмнө гарсан чихнээс
Хойно ургасан эвэр урт
Өмнө ургасан хөмсөгнөөс
Хойно ургасан сахал урт
Өмнө ургасан чихнээс
Хойно ургасан эвэр
Урьд суусан хүний шүд хурц
Хойно суусан хүний нүд хурц
Урьд ургасан чихнээс
Урьтаж гарсан чихнээс
Хойно гарсан эвэр хатуу
Хойно ирсэн нь хойморт
Урд ирсэн нь үүдэнд
Хойно өмнийн зүг ч мэдэхгүй
Хоёр гурвын тоог ч мэдэхгүй
Урьд гарсан чихнээс хатуу
Зүйр цэцэн үг
Хойнохоо бодвол мэргэн нь тэр
Хойшоо харвал чиг нь тэр
Урд гарсан чихнээс хойно ургасан эвэр
Хойноос ирээд хот манайх
Хотонд ороод хонь манайх гэх
Хойноос ирээд хоймор эзэлнэ
Хоршоо үг
хойно урд — ар өвөр, өмнө ард тал
өмнө хойно — юмны урд болон ард
хожим хойно — сүүлд, дараа
Үгийн гарал
From the spatial root хой (xoj) + -на (-na).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.