хувраг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашинБуддагийн шашны санваартан лам
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хувраг |
|---|---|
| Харьяалахын тийн | хуврагийн |
| Заахын тийн | хуврагийг |
| Өгөх орших тийн | хуврагт |
| Гарахын тийн | хуврагаас |
| Үйлдэхийн тийн | хуврагаар |
| Хамтрахын тийн | хуврагтай |
| Чиглэхийн тийн | хувраг руу |
| Олон тоо | хуврагууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бурсан хувраг — бурхны ном эрдэмд шамдагч, буянд хичээгч лам
ариун хувраг — сахил санваараа сайтар сахидаг лам
хувраг хүн — лам хүн
Хэлц үг
Гэлэн гэргийсэг
Хувраг бэргийсэг
Хоёр алга хавсрахгүй бол дуугардаггүй нь
Хувраг хүний муу зан
Хувалз үнэрээрээ
Хувраг бараанаараа
Хувраг хүн гор идэх тутмаа гутрана
Тогос шувуу хор идэх тутмаа засрана
Хувраг хүн дуулбал хувирахын тэмдэг
Хув ямаа майлбал үхэхийн тэмдэг
Хувраг хүн нүдүүр эс үзвэл бурхан үл болох
Хурлын гурил нухуур эс үзвэл балин үл болох
Худалдаачин наймаагаараа мөлждөг
Хувраг номоороо мэхэлдэг
Хурган хуц майлбал үхэхийн тэмдэг
Хувраг хүн дуулбал гутахын тэмдэг
Зүйр цэцэн үг
Нүдүүр эс үзвэл бурхан үл болох
Хурлын гурил нухуур эс үзвэл балин үл болох
Хоршоо үг
лам хувраг — бурхны шавь болж сахил хүртсэн лам
тойн хувраг — язгууртан лам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.