хуйхар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зусар зальхай;
- 2.Задгай, садар самуун байдал хэрээс хэтэрсэн нь
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуйхар |
|---|---|
| Харьяалахын тийн | хуйхрын |
| Заахын тийн | хуйхрыг |
| Өгөх орших тийн | хуйхард |
| Гарахын тийн | хуйхраас |
| Үйлдэхийн тийн | хуйхраар |
| Хамтрахын тийн | хуйхартай |
| Чиглэхийн тийн | хуйхар луу |
| Олон тоо | хуйхрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
Гоёч эхнэр батгүй
Хуйхар эрс журамгүй
Зуудаг нохойн харц нь ондоо
Хуйхар хүний бодлого нь ондоо
Ховдог ноход ясан дээр
Хуйхар ноёд хээл дээр
Ховдог хүнд тэмээ бага
Хуйхар хүнд сайн бага
Ховдог хүнд хоол өгвөл хотгор уруу сөн цутгасан мэт
Хуйхар хүнд эрх өгвөл хутганы үзүүр ган тавьсан мэт
Ховдог чоно хонь идэхээ байхгүй
Хуйхар дайсан хор хийхээ байхгүй
Хуйхар хүн залиар
Хулгайч хүн шөнөөр
Хуйхар хүн хортой
Хуялч эм зальтай
Хуялч эмд хайр бага
Хулгайч нохой хуцахаараа
Хуйхар хүүхэн инээхээрээ
Зүйр цэцэн үг
Хуйхар тэм. #Зусар зальхай; #Задгай
Садар самуун байдал хэрээс хэтэрсэн нь: –хулгайч нохой хуцахаараа
Хуйхар хүүхэн инээхээрээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.