хуйхуй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дээрэм хийгч, тонуулчин
- 1.Дүрсгүй зан байдалтай
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуйхуй |
|---|---|
| Харьяалахын тийн | хуйхуйн |
| Заахын тийн | хуйхуйг |
| Өгөх орших тийн | хуйхуйд |
| Гарахын тийн | хуйхуйгаас |
| Үйлдэхийн тийн | хуйхуйгаар |
| Хамтрахын тийн | хуйхуйтай |
| Чиглэхийн тийн | хуйхуй руу |
| Олон тоо | хуйхуйнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хуйхуйд хөөгдөх — дээрэмчин, тонуулчинд хөөгдөх
хуйхуй шиг амьтан — яриа. - дүрсгүй, сахилгагүй хүүхэд
Хэлц үг
хуйхууд намнуулсан юм шиг — яаруу, яаруу сандруу
Дамба нэг хэсэг таг болж, харанхуй шөнө болсон хойно хуйхууд намнуулсан юм шиг айлын гадуур давхисан миний л буруу гээд мориныхоо эргэлдэх дунд сэвхийтэл мордон шуурга уруудан давхив (Д.Нямаа, Хадам хүргэн хоёр).
хуйхуйд хөөгдсөн юм шиг — яаруу сандруу, түргэн
“Юу ч л гэсэн хуйхуйд хөөгдсөн юм шиг довтолдог элч биш бололтой” гэж бодоод баясавч элгээ тэврээд газар ахиж өгдөггүй мөөгний хятад шиг золиг биш байгаа даа гэж төвөгшөөж байлаа (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.