хурайлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүссэн зүйлээ ирээсэй гэж хурай хурай хэмээн уриалан дуудахын хамт, идээ будаа өргөн барьж даллах
- 2.Ямар нэгэн юмыг дээр өргөж, эргүүлэн даллах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хурайлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хурайлна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хурайллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хурайлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хурайлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хурайлсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хурайлдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хурайлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хурайлаад |
| Болзох нөхцөл (-вал) | хурайлбал |
| Хүсэх (-маар) | хурайлмаар |
| Захирах (-аарай) | хурайлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хурайлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тавагтай идээ барин хурайлах — тавагтай идээг гартаа барин, хурай хурай хэмээн хэлж нар зөв даллах
гараараа хурайлах — гарын алгыг дээш харуулан өргөж, нар зөв даллах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.