хуурайлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нойтон чийгтэй юмыг хатааж хуурай болгох
- 2.Норсон нойтон юмыг, хуурай юмаар солих, халах
- 3.шилжсэн утгаЮмыг дуустал цөлмөж үгүй хийх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хуурайлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хуурайлна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хуурайллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хуурайлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хуурайлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хуурайлсан |
| Хэвшсэн нэр (-даг) | хуурайлдаг |
| Холбох нөхцөл (-ж) | хуурайлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хуурайлаад |
| Болзох нөхцөл (-вал) | хуурайлбал |
| Хүсэх (-маар) | хуурайлмаар |
| Захирах (-аарай) | хуурайлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хуурайлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нар салхинд гаргаж хуурайлах — нойтон юмыг нар салхинд тавьж хуурай болгох
хүүхэд хуурайлах — нялх хүүхдийн шээстэй даавууг, хуурай даавуугаар солих
тавгийн идээ хуурайлах — тавганд хийсэн идээг дуустал идэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.