хуурах
Тайлбар
- 1.Арьс, хальс, холтос зэрэг юм, мөн наасан цавуудсан юм өөрөө аяндаа салах, ховхрох
- 1.Худал зүйлд итгүүлэх, мэхлэх
- 2.Бүтэхгүй зүйлд дэмий итгэж суух
- 1.Хоол идээний зүйлийг халуун галд хайрч болгох
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto deceive, to beguile, to cheat
- үйл үгto fry, to broil
- үйл үгto peel off, to tear off
Нийлмэл үг
будаг нь хуурах — будаг нь өөрөө салах, ховхрох
гарын арьс хуурах — гарын арьс өөрөө ховхрох
модны холтос хуурах — модны холтос аяндаа салж унах
нөхрөө хуурах — а.анд найзаа мэхлэх; б.ханилснаа мэхлэх
үгээр хуурах — гоё сайхан үгэнд итгүүлж мэхлэх
биеэ хуурах — бүтэхгүй зүйлээр өөрийгөө тайвшруулах, түүндээ итгэх
санаагаа хуурах/сэтгэлээ хуурах — санаа, сэтгэлээ худал зүйлээр тайвшруулах
тогоонд хуурах — халуун тогоонд хайрч болгох
хуурсан хоол — хуурч болгосон хоол
Хэлц үг
нүд хуурах — а.хүссэн зүйлд нь ялимгүй бага юм өгсөн болж өнгөрөөх; б.ажлыг оромдох, хийсэн нэр зүүх
↑нүд хуурах
↑ тонтгор бөгсөөр ертөнцийг хуурах
Хуурах худалчийн жиг
Хумслах хулгайчийн жиг
Хуурах худалчийн зээ
Хумслах хулгайчийн зээ
Зүйр цэцэн үг
Хуурсаар худалч болох
Хумсалсаар хулгайч болох
Хуурах худалчийн зээ
Хумслах хулгайчийн зээ
Нүглийн нүдийг гурилаар хуурах
Хоршоо үг
хуурах мэхлэх — мэхлэх, залилах
хуурах залилах — мэхлэх, гоё сайхан үгэндээ итгүүлэх
Үгийн гарал
Cognate with Buryat хуураха (xuuraxa) and Kalmyk хуурх (xuurx) (obsolete).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.