хуурмаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үнэн биш, өнгөцхөн, худал
- 2.Юмны хоосон байдалтай харагдах.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хуурмаг |
|---|---|
| Харьяалахын тийн | хуурмагийн |
| Заахын тийн | хуурмагийг |
| Өгөх орших тийн | хуурмагд |
| Гарахын тийн | хуурмагаас |
| Үйлдэхийн тийн | хуурмагаар |
| Хамтрахын тийн | хуурмагтай |
| Чиглэхийн тийн | хуурмаг руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хуурмаг зантай хүн — худал зантай хүн
хуурмаг сүр үзүүлэх — худал сүр гаргах
хуурмаг үзэгдэл — хэрэг явдлын мөн чанартай нийцэхгүй үзэгдэл
хуурмагаар инээх — худал инээх
хуурмаг орхоодой — урга. - махлаг үндэстэй, алаглаг нийлмэл навч нь ишнийхээ оройд ургадаг, шаравтар ногоон баг цэцэгтэй олон наст өвс
Хэлц үг
Хар санаа биедээ хор
Хуурмаг явдал эзэндээ хор
Худал үг хэлээгүй
Хуурмаг явдал гаргаагүй
Сайн санаатай
Сайхан сэтгэлтэй хүн
Хуурмаг амрагийн хагацах нь амархан
Хуурай модны хугарах нь амархан
Хуурмаг үг
Хугарч унадаг
Хуурмаг үг замхарч одох нь амархан
Хуурамч сэтгэл хувирч одох нь амархан
Хуурмаг хүн залиар тааруулна
Хулгайч хүн шөнөөр дайруулна
Хуурмаг хүн залиар
Хулгайч хүн шөнөөр
Хуурмаг шиг холилдож
Хошного шиг чихэлдэнэ
Хуурмаг явдал эзэндээ
Хар санаа биедээ
Зүйр цэцэн үг
Хуурмаг үг замхарч одох нь амархан
Хуурамч сэтгэл хувирч одох нь амархан
Хоршоо үг
худал хуурмаг — үнэн биш, бодот байдалд нийцэхгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.