хуяг
Тайлбар
- 1.Дайн тулалдаанд өмсч биеэ хамгаалдаг байсан тусгай өмсгөл
- 2.шилжсэн утгаЗарим амьтны биеийн гадуур хамгаалалт болж байдаг хайрс мэт юм
- 3.Танк, хуягт тэргийн гадуурх, болдоор хийсэн сум зэргээс хамгаалах бэхлээс
- 4.Бүрхэвч
- 1.Ялтан хэрэгтнийг сахин харгалзах үүрэг хүлээсэн хүн
Ойролцоо үг
Нийлмэл үг
яст мэлхийн хуяг — яст мэлхийн хайрс
хуяг нэвтлэх сум — байлдааны хуягт техник, хуягласан байг сөнөөх сум
мөсөн хуяг — мөсөн бүрхэвч
хуяг цэрэг — хэрэгтнийг харгалзагч цэрэг
хуяг эр — хуучир. - сумын ардаас дайчлан татагдах цэрэг эр
шоронгийн хуяг — хуучир. - хэрэгтнийг хорих газрын харгалзагч
Хэлц үг
Хуяг алдраа
Хулганы нүхэнд гутаана
Хуяг нөмөрч
Хурцыг барих
Зүйр цэцэн үг
Хуяг нөмөрч хурцыг барих
Хуяг алдраа хулганы нүхэнд гутаана
Хоршоо үг
хуяг дуулга — эртний баатар дайчдын дайн тулаанд өмсөх, бие хамгаалах төмөрлөг өвч хувцас
хуяг харгалзагч — ялтан хэрэгтэнг сахих, харгалзах үүрэг хүлээсэн хүн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.