арьс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.арьсан бөднө амьт. (бөднө шувууны нэг зүйл).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгskin
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | арьс |
|---|---|
| Харьяалахын тийн | арьсны |
| Заахын тийн | арьсыг |
| Өгөх орших тийн | арьсанд |
| Гарахын тийн | арьснаас |
| Үйлдэхийн тийн | арьсаар |
| Хамтрахын тийн | арьстай |
| Чиглэхийн тийн | арьс руу |
| Олон тоо | арьснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
арьс махаа барах/холгох — эцэх турах
Чи согтчихов уу? Тэр олон хонь чинь хийсч ирсэн юм биш шүү. Харин аав ээж чинь арьс махаа барж байгаад цуглуулж өгсөн хөрөнгө шүү (Дамиран, Шинэ бэлчээр өөдөө).
арьс махтай нь хатаах — зовоох, сэтгэлийн там эдлүүлж шаналган сарьслуулах
Хүү дуугаа нам болгоод
арьсаа өвчүүлэх/хуулуулах — (хар яриа) үхэтлээ зодуулах
Чи зугатааж чадаагүй бол ээж аавдаа бид гурав арьсаа хуулуулах байсан шүү (Э.Оюун, Сэр-Од).
арьсыг нь өвчих/хуулах — (хар яриа) хэтэрхий зодох, шийтгэх
Арван жилийн урьд Хан Өндөрийн хүрээнд балчир хүү Дангаагийн арьсыг хуулж байсан гавж ламтай Ар Тайхарын өртөөн дээр санамсаргүй уулзсанаа санав (Ц.Уламбаяр, Зовлон жаргал).
Ажил хийж хүн болдог
Арьс элдэж дээл болдог
Арьс ноос баймаан баян
Аргал түлш баймаан дулаан
Арьс олон боловч
Арслангийн арьс мэт үнэтэй нь бэрх
Арслангийн арьс үнэтэй боловч
Бодь гөрөөсний арьсыг хаа гүйцэх вэ
Арьс шааравч мах ургана
Мах шалбаравч яс байна
Товчилсон үг
АӨЭСНТ — Арьс Өнгөний Эмгэг Судлалын Нэгдсэн Төв
АӨЭСТ — Арьс Өнгөний Эмгэг Судлалын Төв
АШҮ — Арьс Ширний Үйлдвэр
АШҮН — Арьс Ширний Үйлдвэрийн Нэгдэл
АШҮНСЭҮ — Арьс Ширний Үйлдвэрийн Нэгдлийн Савхин Эдлэлийн Үйлдвэр
АШҮНҮЭҮ — Арьс Ширний Үйлдвэрийн Нэгдлийн Үслэг Эдлэлийн Үйлдвэр
АШҮНШҮ — Арьс Ширний Үйлдвэрийн Нэгдлийн Шевроны Үйлдвэр
АШҮЭШТТ — Арьс Ширний Үйлдвэрийн Эрдэм Шинжилгээний Туршилтын Төв
МАШБҮХ — Монголын Арьс, Ширэн Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо
МАШҮХ — Монголын Арьс, Шир Үйлдвэрлэгчдийн Холбоо
Үгийн гарал
From Proto-Mongolic *arasun, with unexplained palatalization. Compare Dongxiang arasun (“skin, husk”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.