хөдөс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.(хөдсөн) нэрЭлдсэн нэхий арьс нэлээд хуучирсан нь
- 2.(хөдсөн) нэрЭлдсэн нэхий арьсны год өөдөс
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хөдөс |
|---|---|
| Харьяалахын тийн | хөдөсний |
| Заахын тийн | хөдсийг |
| Өгөх орших тийн | хөдсөнд |
| Гарахын тийн | хөдөснөөс |
| Үйлдэхийн тийн | хөдсөөр |
| Хамтрахын тийн | хөдөстэй |
| Чиглэхийн тийн | хөдөс рүү |
| Олон тоо | хөдөснүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөдсөн дээл — хөдсөөр хийсэн дээл
хөдсөн манцуй — хөдсөөр хийсэн өлгий
хөдсөн оймс — хөдсөөр хийсэн оймс
хөдөс хяргаж ашиглах — элдсэн нэхий арьсны год өөдөс хяргаж ашиглах
хөдөс чанаж цавуу хийх — элдсэн нэхий арьсны год өөдөс чанаж цавуу хийх
Хэлц үг
Гүвээ давахыг нь хараагүйгээр хүлэг гэж бүү магт
Хөдөс оёхыг нь хараагүй байж уран гэж бүү магт
Хөдөлмөр хийхийг нь хараад хүргэн минь бол гээрэй
Хөдөс оёхыг нь хараад бэр минь бол гээрэй
Хөдөс оёх санааны
Хүүтэй болох заяаны
Хөдөс оёхыг нь хараагүй бол
Уран гэж бүү магт
Хөтөл давахыг нь хараагүй бол
Хүлэг гэж бүү магт
Хөлс гаргалгүй ажил хийдэггүй
Хөдөс хайчлалгүй дээл оёдоггүй
Хүүхэд асарч
Хөдөс оёж суух
Хоршоо үг
арьс хөдөс — хуучирсан муудсан нэхий
навтас хөдөс — элэгдэж муудсан арьс нэхий
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.