хэвлэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэвлэн гаргасан ном зохиол, сонин сэтгүүл
- 2.Хэвлэн гаргах ажлыг хариуцах газар
- 3.олон нийтэд зориулж шинэчлэн хэвлэдэг цуврал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэвлэл |
|---|---|
| Харьяалахын тийн | хэвлэлийн |
| Заахын тийн | хэвлэлийг |
| Өгөх орших тийн | хэвлэлд |
| Гарахын тийн | хэвлэлээс |
| Үйлдэхийн тийн | хэвлэлээр |
| Хамтрахын тийн | хэвлэлтэй |
| Чиглэхийн тийн | хэвлэл лүү |
| Олон тоо | хэвлэлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэвлэл захиалга — хэвлэл захиалах үйл явц
хэвлэлд нийтлэх — ном сонинд хэвлэгдэх
хэвлэлийн алдаа — хэвлэн гаргасан зүйлийн үг, үсгийн алдаа
хэвлэлийн нүүр — ном бичиг, сонин сэтгүүлийн нүүр бүрийн хэвлэлийн өрц ба хөвөө захыг багтаасан тал хуудас
хэвлэлийн өрц — ном, сэтгүүл зэргийн нүүр бүрийн үсэг, зургийг өрсөн байдал
хэвлэлийн тоо — хэвлэсэн тоо ширхэг
хэвлэлийн тэг — дармалласан үсгийн хэлбэр
хэвлэлийн хуудас — а.ном хэвлэлийн нүүр, тал; б.ном, сонин, сэтгүүл зэрэг хэвлэл; в.6084, 6092, 7092, 70108, 84108 сантиметрийн хэмжээтэй хэвлэлийн цаасны талбайн хэмжээ
хэвлэлийн газар — ном, сонин, сэтгүүл, зурагт хуудас зэргийн эхийг бэлтгэж хэвлүүлдэг газар
хэвлэлийн бар — хэвлэлийн бүх төрлийн бүтэгдэхүүнийг хувилж, олшруулахад зориулсан өрдөс юмуу цутгамал хавтан, бортого гэх мэт хэлбэртэй зүйл
хэвлэлийн будаг — хэвлэлийн үйлдвэрийн үндсэн гол материаллын нэг нунтаг болон холбогч бодосын нэгэн жигдийн хольц
хэвлэлийн машин — ном, хэвлэл хэвлэхэд хэрэглэх тоног төхөөрөмж
хэвлэлийн бага хурал — аливаа нэг үйл явдлын талаар хэвлэл мэдээллийн ажилтнуудад найдвартай эх сурвалжаас үнэн зөв мэдээлэл өгөх зорилготой хурал
хэвлэлийн цаас — хэвлэлийн үйлдвэрийн барнаас дардас гаргаж хувилан олшруулахад зориулсан үндсэн материал
Хэлц үг
Хэсэж сурахаар
Хэвлэл уншиж сур
Хоршоо үг
хэвлэл мэдээлэл — хэвлэх, мэдээлэх хэрэгсэл
ном хэвлэл — хэвлэж нийтийн хүртээл болгосон зохиол бүтээл, сонин сэтгүүл
сонин хэвлэл — олон нийтэд мэдээ, мэдээллийг хүргэх, дамжуулах зорилгоор гаргаж буй хэвлэмэл материал
хэвлэл нийтлэл — а.хэвлэн нийтэлсэн бүхий л зүйл; б.хэвлэх нийтлэх ажил эрхэлдэг албан байгууллага
Товчилсон үг
ЕХМА — Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Алба
ЗГХМА — Засгийн Газрын Хэвлэл, Мэдээллийн Алба
МХМБ — Монголын Хэвлэл Мэдээллийн Байгууллага
ХМ — Хэвлэл Мэдээлэл
ХМА — Хэвлэл Мэдээллийн Ажилтан
ХМС — Хэвлэл, Мэдээлэл, Сурталчилгаа
ХМСХ — Хэвлэл, Мэдээлэл, Сурталчилгааны Хэлтэс
ХМХ — Хэвлэл, Мэдээллийн Хэлтэс
ХОНХХ — Хэвлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтэс
ХУЗХГ — Хэвлэл, Утга Зохиол Хянах Газар
ХЧҮ — Хэвлэл Чимэглэлийн Үйлдвэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.