хэвлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ном бичиг, зураг зэргийг тугалган хэвээр дармаллах
- 2.Хэвлэх үйлийг гүйцэтгэгч газар
- 1.Юмыг хэв, барт дарж гаргах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хэвлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хэвлэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хэвлэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | хэвлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хэвлэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хэвлэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | хэвлэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | хэвлэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хэвлээд |
| Болзох нөхцөл (-вал) | хэвлэвэл |
| Хүсэх (-маар) | хэвлэмээр |
| Захирах (-аарай) | хэвлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хэвлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэвлэн гаргах — хэвлэн нийтэлж гаргах, олшруулан нийтлэх
хэвлэн нийтлэх — олны хүртээл болгох
зохиол хэвлэх — зохиол нийтлэх
зураг хөрөг хэвлэх — зураг хөргийг хэвээр дармаллах
модон бард сийлэн хэвлэх — хуучир. - модон бараар үсэг товойлгон дармаллах
хэвлэх газар — хэвлэх үйлдвэр
хэвлэх машин — хэвлэлийн машин
хэвлэх үйлдвэр — хэв хийх, хэвлэх, дэвтэрлэх зэрэг олон ажил гүйцэтгэдэг ном бичиг, сонин сэтгүүл, зураг зэргийг хэвлэн гаргах үйлдвэрийн газар
ааруул хэвлэх — ааруулыг хэвээр дарж авах
боов хэвлэх — зуурч элдсэн гурилыг хэвд дарж хэлбэр оруулах
Товчилсон үг
АХҮ — Академийн Хэвлэх Үйлдвэр
МУХҮ — Монгол Улсын Хэвлэх Үйлдвэр
СХҮ — Сонины Хэвлэх Үйлдвэр
УХҮ — Улсын Хэвлэх Үйлдвэр
ХҮ — Хэвлэх Үйлдвэр
ШУАХҮ — Шинжлэх Ухааны Академийн Хэвлэх Үйлдвэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.