хэдий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны тоо хэмжээ, хугацааг асуух төлөөний үг
- 2.Дурдсан юмны мөн чанарыг зааж, утгыг илэрхийлэхэд хэрэглэх үг
- 3.Нэлээд
Нийлмэл үг
хэдий чинээн юм бэ? — хичнээн тоотой юм бэ?
хэдийд ирэх вэ? — хэзээ ирэх юм бэ?
эндээс хэдий хол вэ? — эндээс хэр зэрэг хол вэ?
хэдийвээр — юмыг заагаад тайлбарлан эсэргүүцэхэд хэлэх үг
хэдийгээр — а.хэзээ
–Би түүний захисан зүйлийг хэдий ирээд олж яриа
Хэлц үг
Хэдий гэгээн билигтэнд төдий зориг хэрэгтэй
Хэдий идэр насанд төдий шамдал хэрэгтэй
Хэдий зовлонтой ч орондоо бүү уйл
Хэдий жаргалтай ч орондоо бүү дуул
Эрчлэн харвасан сум
Хэдий хүчир боловч
Энгийн зөөлөн салхинд
Гуйвах учир бий
Зүйр цэцэн үг
Эндээс хэдий хол вэ? ( хэр зэрэг хол вэ?); #Дурдсан юмны мөн чанарыг зааж
Утгыг илэрхийлэхэд хэрэглэх үг: давс хэдий шорвог ч болов идээнд найралтай
Найр наадам хэдий цэнгэлтэй боловч ажилд саадтай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.