хэлэлцэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Харилцан ярилцах, зөвшилдөх
- 2.Олноор болон бусдын хамт хэлэх ярих
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгcooperative voice in -лцэх (-lcex) of хэлэх (xelex, “to say”); to discuss together, to hold counsel
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хэлэлцэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хэлэлцэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хэлэлцлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | хэлэлцэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хэлэлцжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хэлэлцсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | хэлэлцдэг |
| Холбох нөхцөл (-ж) | хэлэлцэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хэлэлцээд |
| Болзох нөхцөл (-вал) | хэлэлцвэл |
| Хүсэх (-маар) | хэлэлцмээр |
| Захирах (-аарай) | хэлэлцээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хэлэлцэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэлэлцэх ажил — харилцан харилцан ярилцах, тохиролцох ажил
хэлэлцэх асуудал — ярилцахаар төлөвлөсөн зүйл
хэлэлцэх хэрэг — хурал зөвлөлгөөнөөр ярилцах хэргийн товьёг жагсаалт
хэлэлцсэн ёсоор — ярьж тохиролцсон ёсоор
асуудал хэлэлцэх — шийдвэрлэвэл зохих зүйлийг ярилцах
хурлаар хэлэлцэх — хурал зөвлөгөөнөөр хамтран ярилцах
шүүмжлэн хэлэлцэх — шүүн тунгааж ярилцах
Хэлц үг
Хэлэлцэх нь хэрүүл
Хэхрэх нь өмхий
Зүйр цэцэн үг
Хэлэлцэж тогтсон цагаас хожимдож бүү хоцор
Дэмжиж хийлцэх ажлаас бултаж битгий зугт
Хэлэлцэх үйл. #Харилцан ярилцах
Зөвшилдөх: хэлэлцэж суувал сэтгэлийн чимэг
Хичээж явбал биеийн чимэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.