хэлэмгий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэлэх ярихдаа сурамгай, дадамгай, үг яриа сайтай
- 2.Илэн далангүй хэлчихдэг.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэлэмгий |
|---|---|
| Харьяалахын тийн | хэлэмгийн |
| Заахын тийн | хэлэмгийг |
| Өгөх орших тийн | хэлэмгийд |
| Гарахын тийн | хэлэмгийгээс |
| Үйлдэхийн тийн | хэлэмгийгээр |
| Хамтрахын тийн | хэлэмгийтэй |
| Чиглэхийн тийн | хэлэмгий рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
Хиймхий бол дадамгай
Хэлэмгий бол сурамгай
Хөвсгөр хүн хөөрөмтгий
Хэлэмгий хүн хиймтгий
Хэлэмгий зуучаар хоншоорлуулсан ураг хоосон
Хэмэрлиг торгоор баглуулсан хайр хоосон
Хэлэмгий үг хүүдэгт буй
Хэт хутга ташаанд буй
Хэлэмгий хүн сурамгай
Хиймгий хүн дадамгай
Зүйр цэцэн үг
Хэлэмгий хүн сурамгай
Хиймгий хүн дадамгай
Хэлэмгий хүн хэрүүлч
Хэдэр нохой зуугаач
Хоршоо үг
хэлэмгий доломгой — ярих хэлэхдээ сурамгай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.