хэлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өгүүлэх, санасан бодсоноо бусдад ярих
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto say, speak, tell
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хэлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хэлнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хэллээ |
| Өнгөрсөн цаг (-в) | хэлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хэлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хэлсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | хэлдэг |
| Холбох нөхцөл (-ж) | хэлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хэлээд |
| Болзох нөхцөл (-вал) | хэлбэл |
| Хүсэх (-маар) | хэлмээр |
| Захирах (-аарай) | хэлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хэлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэлж бичүүлэх — өөрөө ярьж бичүүлэх
хэлж мэдэхгүй байх — а.юу хэлэхээ мэдэхгүй байх; б.юмны учрыг гарган хэлж чадахгүй түгдрэх
хэлж өгөх — а.ямар нэгэн учрыг мэдэгдэх; б.мэдэхгүй, чадахгүй юмыг зааж өгөх буюу зохисгүй талыг нь сануулах
хэлж сургах — ингэж тэгэж болохгүй гэж сургамжлан ятгах
хэлж ядах — хэлэхээс бэрхшээх
хэлэх газаргүй — а.үгийг нь тоож сонсох хүнгүй; б.өөлмөөр, эргэлзмээр зүйл байхгүй
хэлэх үгээ олж ядах — юу ярихаа мэдэхгүй сандран будилах
хэлэхийн аргагүй — а.учир явдлыг юу болохыг мэдэхгүй; б.муу, муухай
хэлэхээс буцахгүй — улаан нүүрэн дээр нь ярихаас сийхгүй, айж эмээхгүй
хэлэхээсээ айх — ярихаасаа эмээх
дамжуулж хэлэх — дам хүнээр дуулгах
захиж хэлэх — учирлаж ярих, анхааруулах
илэн далангүй хэлэх — юугаа ч нуулгүй, ний нуугүй ярих
муу хэлэх — хүнийг муугаар өөлж ярих
өөрөөр хэлэх — ондоогоор ярих
сайн хэлэх — сайн талыг нь магтан ярих
саналаа хэлэх — санал бодлоо илтгэх
тааварлан хэлэх — тухайн зүйлийн талаар барагцаалж, төсөөлж хэлэх
тайлбарлан хэлэх — уг юмны учрыг дэлгэрүүлэн таниулж өгөх
учраа хэлэх — учир явдлаа үнэнээр тоочих
үг хэлэх — ярих
үлгэр хэлэх — үлгэр ярих
үнэнийг хэлэх — үнэнийг ярих
үнэнээ хэлэх — хуудуугүй ярих
худал хэлэх — бодот үнэнээс зөрүүлж ярих
шивгэнэн хэлэх — аяархан хэлэх
Хэлц үг
хэлснээ идэх — үгээ буцах
хэлэх байхаа олж ядах — хэл нь загатнах
Муусайн юмнууд атаархахдаа хэлэх байхаа олж ядаж хэлээ хөндлөн зууж байгаа нь тэр! (Ш.Ванчаарай, Хар нүдэн Гульнар).
хэлэх үг, гишгэх газраа олохгүй — сэтгэл их л хөдөлж гэмгүй баярлах байдлыг дүрсэлсэн хэллэг
Хүүтэй болсон Төмөр түмэн баяр, мянган жаргалын булгаар дүүрч хэлэх үг, гишгэх газраа олохгүй байв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
хэлэх хэлэхгүй үгээр хэлэх/дайрах — аашлах, загнах, хараах
Тэр буцаж очоод жингийн даамал Дандий, хөтөч Гэпил хоёрт, өөрийгөө хэтэрхий элэг барьж, хурууны үзүүрт ялимгүй юманд зарлаа хэмээн хэлэх хэлэхгүй үгээр дайрч, бухимдаж хорссон сэтгэлээ тайлна хэмээн санаж яваагаа ч мартаж орхисон байлаа (С.Дашдооров, Бууж мордох хорвоо).
хэлснээ идэж, идсэнээ гулгих — хэлсэн үгнээсээ няцах, мэлзэх
Нохойдоо итгэж гэртээ баана гэгчээр эднийг чинь хэлснээ идэж, идсэнээ гулгина гэж хэн мэдэх вэ (Ө.Сумъяа, Зуны өдөр).
хэлснээ идэж, хээрхсэнээ залгих — мэлзэх
Гэн чи бас баярлахтай, хүн маныг юу гэж хэлж байхыг нь сонс л доо! Дамбий маныг хэлснээ идэж хээрхсэнээ залгидаг, үгэндээ ч эзэн болохгүй муу улс, Дэлгэрмаа охин мөнхөөс тасалж хаяад одоо нэг ноён хүнд өгнө гэж байна (Төмөрбагана, Малчдын үрс).
хэлснээ мэлзэж, хэхэрснээ залгих — үгээсээ буцах, мэлзэх
Тэдгээр хүмүүс аяга савхаа барьж, эвхмэл жаазын дээгүүр доогуур завсар захаар нь шагайлцаж
хэлсэн үгээ идэж, хийсэн хэргээ мэлзэх — үгээ буцах, хэргээ хулжих мэтийн
Чи, Донровоор намайг “зууч болж өг!” гэж гуйлгачихаад бас ийм олон хүний өмнө хэлсэн үгээ идэж, хийсэн хэргээ мэлзэнэ гэнээ (Б.Самбуу, Шуургат тал).
хэлсэн үгэндээ эзэн болох — булзаж няцахгүй, амласнаа биелүүлэх
Жанжин та хэлсэн үгэндээ эзэн болдог юм бол, Шунын биенд гар л хүрэхийг цэрэг олны өмнө амла даа (Б.Ринчен, Нууцыг задруулсан захиа).
Алах хүнийг гурван удаа хяна
Хэлэх үгийг гурван удаа бод
Донгодох дуугаар нь шувууг танина
Хэлэх үгээр нь хүнийг танина
Харах нүдэнд хаагч үгүй
Хэлэх аманд гэм үгүй
Харах нүдэнд хаалт үгүй
Хэлэх үгэнд хэм үгүй
Хийх юманд өө арвин
Хэлэх юманд ум маани нэмэр
Хэлэх барихын санаа нь нэг
Хэзээ боловч сэтгэл нь нэг
Хэлэх нь бардаг
Хийх нь шалтаг
Хэлэх нь бурам чихэр
Хийх нь бохир сэвс
Хэлэх нь гяланцаг
Хийх нь паланцаг
Хэлэх нь зүй
Ярих нь ёс
Хэлэх нь их
Хийх нь бага
Хэлэх нь мэргэн цоохор
Хийх нь эрээн цоохор
Хэлэх нь мэргэн
Хийх нь турган
Хийх нь цалтаг
Хэлэх нь номлол
Хийх нь тамлал
Хэлэх нь нэг янз
Хийх нь нэг янз
- … болон өөр 62
Зүйр цэцэн үг
Хэлж өгөхөд чих чинь цоорхой
Хийж өгөхөд сав чинь цоорхой
Хэлэхэд бэлэн
Хийхэд бэрх
Хэлбэл бүү буц
Санавал бүү март
Хэлж хэл нийлэхгүй
Хэвтэж сүүж нийлэхгүй
Хэлсэн үгэндээ эзэн болж
Идсэн хоолондоо сав болох
Хоршоо үг
хэлэх ярих — өчих, өгүүлэх, үглэх
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠬᠡᠯᠡᠬᠦ (kelekü), from Middle Mongol ᠬᠡᠯᠡᠬᠦ (kelekü), *kele-, a haplological variant of Proto-Mongolic *kelele-, equivalent to хэл (xel, “tongue, language”) + -лэх (-lex). Compare Buryat хэлэхэ (xelexe), Kalmyk келх (kelx), Dongxiang kielie.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.