хэм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цаг хугацааны хэмжээ
- 2.Юмны их бага, өргөн нарийн, өндөр нам, багтаамж зэргийн хэр хэмжээ
- 3.шилжсэн утгаЮмны уг байсан янз байдал
- 4.шилжсэн утгаЗүрхний цохилт
- 5.шилжсэн утгаАливаа зүйлийн горим, журам
- 6.шилжсэн утгаАриг гам
- 1.биеийн тамирХавирга, өвчүү зэрэг хавтгай яс, чөмөгний булуу зэргийн цөм болдог, чөмөг агуулсан сэвсгэр яс
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdegree (temperature)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэм |
|---|---|
| Харьяалахын тийн | хэмийн |
| Заахын тийн | хэмийг |
| Өгөх орших тийн | хэмд |
| Гарахын тийн | хэмээс |
| Үйлдэхийн тийн | хэмээр |
| Хамтрахын тийн | хэмтэй |
| Чиглэхийн тийн | хэм рүү |
| Олон тоо | хэмүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өдрийн уртын хэм — өдрийн үргэлжлэх хэмжээ
шөнийн богинын хэм — шөнийн богинын хэмжээ
дулааны хэм цаг — уур. - дулааны хэмжээ
нимгэн зузааны хэм — юмны нимгэн зузааны хэмжээ
өндрийн хэм — өндрийн хэмжээ
өргөний хэм — өргөний хэмжээ
хол ойрын хэм — хол ойрын хэмжээ
өвчин нь хэмдээ байх — өвчин нь уг янзандаа байх
зүрхний хэм алдах — зүрхний цохилтын хэмжээнээс алдагдах
халаалтын хэм алдагдах — халаалтын горим зөрчигдөх
хэм суух — яс сиймийж хэмтэй болох
Хэлц үг
Хэр хэрдээ
Хэм хэмдээ
Хоршоо үг
хэм хэмжээ — а.аливаа зүйлийн их багын хэр хэмжээ; б.тогтоосон норм, дэг ёс
хэм гам — ариг гам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.