хэрэглэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэрэглэх үйлийн нэр, хэрэглэх, ашиглах явдэл;
- 2.Хүмүүсийн ажил, амьдралд хэрэглэх аливаа зүйл
- 3.Тухайн ямар нэгэн юманд харьяа, хамаа бүхий зүйл, бүрэлдэхүүн хэсэг
Англи утга
- нэр үгusage (an act or manner of use); tool, means, resource (something used); equipment, paraphernalia, utensils
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хэрэглэл |
|---|---|
| Харьяалахын тийн | хэрэглэлийн |
| Заахын тийн | хэрэглэлийг |
| Өгөх орших тийн | хэрэглэлд |
| Гарахын тийн | хэрэглэлээс |
| Үйлдэхийн тийн | хэрэглэлээр |
| Хамтрахын тийн | хэрэглэлтэй |
| Чиглэхийн тийн | хэрэглэл лүү |
| Олон тоо | хэрэглэлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зэвсэг хэрэглэл — зэвсэг болгон хэрэглэх зүйл болон бусад шаардлагатай зүйл
хувцас хэрэглэл — хувцас хунар, бусад зүйл
хуурай хэрэглэл — болгож боловсруулаагүй идэш уушны зүйл
хүнс хэрэглэл — идэш уушний зүйл
цалин хэрэглэл — ажлын хөлс болон бусад зүйл
эд хэрэглэл — бараа таваар
эм хэрэглэл — эм тан болон эмнэлгийн бусад тоног төхөөрөмж
бичгийн хэрэглэл — юм бичихэд ашиглах дэвтэр, үзэг харандаа гэх мэт зүйлс
гэрийн хэрэглэл — гэр ахуйн тавилга
цагаан хэрэглэл — ор дэр, хөнжлийн гадуурх даавуу
толгойн хэрэглэл — толгойн гоёл
эмээлийн хэрэглэл — эмээлийн гоёл чимэглэл
Үгийн гарал
хэрэглэх (xereglex, “to use”) + -л (-l)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.